АВЬЯАСЛАГ БАЙЛДАГЧ НАРЫН ТОГЛОЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019 оны 03 сарын 12

             "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд "Байлдагчийн зүрхнээс дуулж байна" хүндэтгэлийн тоглолтыг ЗХЖШ, ЦДБЭЧ-аас хамтран зохион байгууллаа. Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаагаа зохион байгуулж байгаа энэхүү хүндэтгэлийн тоглолтод Зэвсэгт хүчний 14 анги, байгууллагын 40 гаруй авьяаслаг цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч байлдагч нар оролцож, авьяас билгээ толилууллаа. Дэлхийн болон Азийн бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээний тусгай байрын шагналт, бүжгийн спортын мастер, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Б.Цэлмэг, ОХУ-ын Буриад улсад зохиогдсон Олон улсын дууны тэмцээний тэргүүн байрын шагналт, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн байлдагч Ц.Доржсүрэн, "Гэгээн алсын одод-2010" хүүхдийн урлагийн их наадмын анхны гранприйн эзэн, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Э.Бямбажав, "Сарны цом-2017" бүжгийн наадмын тэргүүн байрын шагналт, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэд түрүүч Т.Бямбадашням, "Уяачид дуулж байна-2018" улсын уралдааны шилдгийн шилдэг дуучин, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн дэд түрүүч О.Хувьтөгөлдөр, "Би эстрадын дуучин" уралдааны тэргүүн байрын шагналт, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Д.Нямбаатар, "Авьяас" уралдааны мөнгө, хүрэл медальт, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн дэд түрүүч А.Батсайхан болон Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч Г.Гансүх, ахлах байлдагч Б.Отгондалай, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн дэд түрүүч П.Мөнхтүшиг, ахлах байлдагч О.Содгэрэл, байлдагч О.Өлзийбаатар нарын олон авьяаслаг залуус үзэгчдийг байлдан дагуулав. Тоглолтын хаалтын ёслолд ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат "Энэхүү хүндэтгэлийн тоглолт нь Зэвсэгт хүчинд алба хааж буй цэргийн гэрээт болон хугацаат цэргийн албаны түрүүч, байлдагч нарын авьяас чадварыг иргэд, олон нийтэд хүргэх, урлаг, соёлоор дамжуулан цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, цэргийн алба хаахын ач холбогдлыг сурталчлан таниулах зорилготой. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байна. Авьяаслаг хөвгүүдийнхээ тоглолтыг ирж үзсэн эцэг, эхчүүд та бүхэндээ маш их баярлалаа" гээд тоглолтод оролцсон цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад талархал гардуулан өгсөн юм.

Эх сурвалж "Соёмбо" сонин

 


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019