ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД СПОРТООР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

2019 оны 03 сарын 12

         "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан ЗХЖШ-аас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудын нөхөрсөг тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жил уламжлал ёсоор БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ, Дотоодын цэрэг гэсэн 10 багийн удирдлагууд буудлага, гар бөмбөг, биллиард гэсэн гурван төрлөөр өрсөлдөж байна. Буудлага, биллиардын тэмцээнүүд өнгөрсөн амралтын өдөр болсон бол гар бөмбөгийн тэмцээн өнөөдөр Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороонд болж байна. Гар бөмбөгийн тэмцээний нээлтэд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар "Бид өнөөдөр ялж, ялагдах нь чухал биш. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын харилцаа, хамтын ажиллагааг улам сайжруулсан, нөхөрлөлийг маань бататгаж өгсөн чухал арга хэмжээ юм. Баг тамирчдаа оролцуулсан та бүхэндээ баярлалаа" хэмээн онцолсон юм. Дашрамд дурдахад, буудлагын төрөлд ЗХЖШ-ын баг нэгдүгээр байр, ЦЕГ-ын баг хоёрдугаар байр, ТЕГ-ын баг гуравдугаар байр эзэлсэн бол биллиардын төрөлд ЦЕГ-ын баг нэгдүгээр байр, ХХЕГ-ын баг хоёрдугаар байр, БХЯ-ны баг гуравдугаар байрт шалгарсан юм. Гар бөмбөгийн тэмцээний аваргууд үдээс хойш тодрох ажээ.

Эх сурвал "Соёмбо" сонин

 


Сүүлд нэмэгдсэн
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИЙН УРИЛГААР АНУ-ЫН ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ, ГЕНЕРАЛ ЧАРЛЬЗ БРАУН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

2019 оны 05 сарын 16

ГЕНЕРАЛУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 04 сарын 29

"ДАНКОН" МАРШИЙН ЭХНИЙ 40 БАЙРТ МОНГОЛ ЦЭРГҮҮД ЗАВСАРГҮЙ ТҮРҮҮЛЖЭЭ

2019 оны 04 сарын 21

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2019 оны 04 сарын 21

"ХААНЫ ЭРЭЛД-2019"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019 оны 04 сарын 21

ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 04 сарын 21

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ, ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АНУ-ЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАЛ ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТУХАЙ

2019 оны 04 сарын 19

"ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН НААДАМ-2019" ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ОРНУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 04 сарын 17

"ХААНЫ ЭРЭЛД"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 04 сарын 16

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1206

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019