НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД ЦЕГ-ЫНХАН ТЭРГҮҮЛЛЭЭ

2019 оны 03 сарын 12

         "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан ЗХЖШ-аас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудын нөхөрсөг тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгууллаа. БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ, Дотоодын цэрэг гэсэн 10 багийн удирдлагууд буудлага, гар бөмбөг, биллиард гэсэн гурван төрлөөр гурван өдрийн туршид өрсөлдөв. Буудлагын төрөлд хурандаа Ц.Буяндэлгэр ахлагчтай ЗХЖШ-ын баг нэгдүгээр байр, хурандаа Д.Отгонжаргал ахлагчтай ЦЕГ-ын баг хоёрдугаар байр, хурандаа Т.Өлзийбаяр ахлагчтай ТЕГ-ын баг гуравдугаар байр эзэлсэн бол биллиардын төрөлд хурандаа Д.Отгонжаргал ахлагчтай ЦЕГ-ын баг нэгдүгээр байр, хурандаа Б.Ловуу-Игнэн ахлагчтай ХХЕГ-ын баг хоёрдугаар байр, хурандаа Д.Ганхуяг ахлагчтай БХЯ-ны баг гуравдугаар байрт шалгарлаа. Харин өрсөлдөөн ихтэй өрнөсөн гар бөмбөгийн тэмцээний нэгдүгээр байрт хурандаа Т.Өлзийбаяр ахлагчтай ТЕГ, хоёрдугаар байрт хурандаа Б.Нямгомбо ахлагчтай ШШГЕГ, гуравдугаар байрт хурандаа Д.Ганхуяг ахлагчтай БХЯ-ны баг тус бүр шалгарсан юм. Нөхөрсөг тэмцээний нэгдсэн дүнгээр хурандаа С.Баатаржав даргатай ЦЕГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн болсон бол хурандаа Д.Гэрэл даргатай ТЕГ хоёрдугаар байр, хошууч генерал Ц.Сэргэлэн даргатай ХХЕГ гуравдугаар байрт шалгарлаа. Тэмцээний хаалтын ёслолд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, БХЯ-ны Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Д.Отгонжаргал нарын албаныхан оролцож, амжилттай оролцсон тамирчдад шагналыг нь гардуулан өгсөн юм. Бригадын генерал Б.Амгаланбаатар "Бид өнөөдөр ялж, ялагдах нь чухал биш. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын харилцаа, хамтын ажиллагааг улам сайжруулсан, нөхөрлөлийг маань бататгаж өгсөн чухал арга хэмжээ боллоо" хэмээн тэмцээний төгсгөлд онцлов.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1233

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019