ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 03 сарын 12

       "Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жилийн ойг угтаж "Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ҮБХИС-д боллоо. Хурлыг Батлан хамгаалахын дэд сайд, Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дарга Т.Дуламдорж нээж хэлсэн үгэндээ "Монгол цэргийн өдрийг угтаж, БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хамтран Зэвсэгт хүчний өмнө тулгамдаж буй асуудлаар эрдэм шинжилгээний хурал хийдэг уламжлал тогтоод 10 жил болж байна. Энэ удаагийн сэдэв маш өргөн хүрээнийх. Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний хөгжлийн стратегийг "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичигт тодорхойлсон" зэргийг онцлов. Үүний дараа цэргийн эрдэмтэн судлаач, удирдах албан тушаалын генерал, офицерууд мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин гэдэг өөрөө ямар ойлголт вэ, түүнийг бэхжүүлэх арга зам зэрэг илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019