ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 03 сарын 17

           "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч даргын тушаалаар эрхэлсэн албандаа идэвх зүтгэлтэй, санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаад хурандаа цол олголоо. ЗХЖШ-ын Ар талын газрын Зэвсэглэлийн хэлтсийн дарга, дэд хурандаа П.Чинзориг, ЗХЖШ-ын БСТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Батболд, ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Т.Мөнхсаруул, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны удирдлагын хэлтсийн удирдлагын ахлах офицер, дэд хурандаа Б.Батмөнх, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн холбооны дарга, дэд хурандаа Ч.Оточсүрэн, нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Мөнхбат, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ц.Нацагдорж, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Д.Төмөрбаатар, Монгол цэргийн музейн захирал, дэд хурандаа Д.Ганзориг нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо. ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат "Юуны өмнө хурандаа нартаа баяр хүргэе. Хурандаа цол хариуцлага, үүргийг хамтад нь танд өгч байгааг сайтар ойлгох хэрэгтэй. Цэргийн дарга гэдэг цэргийн эрдэм мэдлэгтээ төгс, удирдан зохион байгуулахдаа гаргуун байхаас гадна цэргүүдээ боддог хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Та бүхний цаашдын албанд өндөр амжилт хүсье” гэсэн юм. Шинэхэн хурандаа нарт удирдлага хамт олон, гэр бүл, найз нөхөд нь баяр хүргэлээ.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

 


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019