ЗХЖШ БОЛОН ТӨРЛИЙН ЦЭРГИЙНХЭНД ШАГНАЛЫН ХУР БУУВ

2019 оны 03 сарын 17

           "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим тэргүүний алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар болон Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагналаа. 

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор хурандаа С.Амарсайхан, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар "Дайчин алдар I" медалиар Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч, Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга, бригадын генерал П.Доржсүрэн, тус газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Ариунболд, ЗХЖШ-ын БСТГ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа С.Батболд, ЗХЖШ-ын АУГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа У.Ундрах, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа О.Нацагдорж, ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдаан хариуцсан мэргэжилтэн, хошууч Х.Золжаргал нарын алба хаагчдыг, "Дайчин алдар II" медалиар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын хоблооны ашиглалтын инженер, дэд хурандаа О.Сайнжаргал нарын гурван алба хаагч энгэрээ мялаалгав. Мөн "Дайчин алдар III" медалиар ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Золжаргал, ЗХЖШ-ын Ар талын газрын мэргэжилтэн, хошууч С.Авартөр нарын алба хаагч, "Эх орны төлөө I" хүндэт тэмдгээр ЗХЖШ-ын АУГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Баасансүрэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны удирдлагын хэлтсийн соёл хүмүүжлийн офицер, дэд хурандаа Б.Золзаяа нарын алба хаагчид шагнуулсан юм. Мөн ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, ахмад З.Бат-Оргил, ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн оператор, ахлагч Б.Баатармаа нарыг ЗХЖШ-ын "Жуух бичиг"-ээр шагнасныг гардуулан өгөв.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1233

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019