ГАВЬЯАНЫХАА АМРАЛТАД ГАРСАН АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 03 сарын 17

            ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн өнөөдөр 2019 онд гавьяаныхаа амралтад гарсан зарим алба хаагчдаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд хүндэтгэл үзүүллээ. ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат "Батлан хамгаалах, Зэвсэгт хүчиндээ залуу нас, эрч хүч, итгэл, сэтгэлээ зориулан ажилласан та бүхэндээ бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс талархал илэрхийлье. Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлд оруулсан та бүхний хөдөлмөр, зүтгэлд тань ЗХЖШ болон төрлийн цэргийн удирдлага, бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлж байна" гээд цаашдын ажил, амьдралд нь амжилт хүссэн юм. Тэтгэвэрт гарсан алба хаагчдыг төлөөлж бэлтгэл хурандаа Ш.Ганбат "Дэндүү дотно, дэндүү сайхан албандаа зүтгэж ажилласнаа их хувь заяа гэж боддог. Шавилхан хөдөөний бор хүү армид орж ирсэн тэр цагаас хойш 38 жил 5 сар өнгөрч. Хээрийн сургуульд ч, ЗХЖШ-ын жагсаалын талбайд ч атгасан гар шиг явсан удирдлага, хамт олон, онжавууд болон дүү нартаа баярлалаа. Та бүхнийхээ эх орноо батлан хамгаалах нэр төртэй бөгөөд ариун үйлсэд амжилт хүсч, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, ямагт манлайлагч байгаарай. Бидний хэдэн нөхдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаад маш их баярлалаа" гэсэн юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1233

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019