Х.БАТТУЛГА: ТҮҮХИЙН АЛЬ Ч ҮЕД ТӨРИЙН ИХ ҮЙЛ ХЭРГИЙН ТУЛГУУР БАГАНА НЬ МОНГОЛ ЦЭРЭГ БАЙЛАА

2019 оны 03 сарын 17

           "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт боллоо. 1939, 1945 оны дайны үеийн байлдааны тугуудыг хүндэтгэн залснаар баярын хурал эхэлж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат илтгэл тавьснаар баярын хурал албан ёсоор нээв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр " Эрхэм генерал офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, дэлхийн халуун цэгүүдэд Монгол Улсаа төлөөлөн үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа. Монгол Улсын нийт иргэд ээ!

          Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!Монгол цэргийн өдрѳѳр Та бидэнд туурга тусгаар улсыг өвлүүлсэн өвөг дээдсийнхээ, эх орноо амиа дэвсэн хамгаалсан хатан зоригт цэрэг эрсийнхээ үйл хэргийг дурсаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, эх орноо батлан хамгаалах үйлсийг ѳвлѳн зүтгэж яваа цэргийн албан хаагчиддаа талархах учиртай юм.

              Монголын түүх бол Монгол цэргийн түүх. Түүхийн аль ч үед төрийн их үйл хэргийн тулгуур багана, гардан хэрэгжүүлэгч нь Монгол цэрэг байсаар ирсэн юм.

            Манай орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан цагаасаа үндэсний язгуур эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бат найдвартай хамгаалж ирсэн дайчин түүхтэй. Орчин цагийн Зэвсэгт хүчний анхны томоохон сорилт нь Халхын голын байлдаан байсан. Энэ онд Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байгаа бѳгѳѳд энэ байлдаанд Монголын Зэвсэгт хүчин ЗХУ-ын армитай хамтран оролцсоноор тусгаар улсын статусыг баталгаажуулах урьтал нөхцлийг бүрдүүлэн, эх орноо батлан хамгаалах чадвартай болохоо дэлхий дахинд илтгэн харуулсан билээ.

               Тусгаар тогтнолоо сэргээх, хамгаалах, баталгаажуулах, хүлээн зөвшөөрүүлэх энэ үйл явц нь ээдрээ нугачааг туулан он цагийг элээсээр 1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн болсноор олон улсад хүлээн зөвшөөрөгдөн баталгаажсан юм.

                Энх цагийн бүтээн байгуулалтад ч Монголын Зэвсэгт хүчин идэвхтэйгээр оролцож, хот сууринг барилгажуулах, атар газар эзэмших, газар тариалан, хөдөө аж ахуй, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх үйлсийн тэргүүн эгнээнд явж ирсэн бахархалтай түүхтэй. Тухайн үедээ барилга инженерийн шинэ технологиудыг судлан нэвтрүүлэгч, чухал хөдөлгөгч хүчин байсан түүхтэй.

          Монголын зэвсэгт хүчин 1980-аад оны сүүлчээр Азид дээгүүр орох мотомеханикжсан, хамгийн орчин үеийн зэвсэглэл, техниктэй, бэлтгэгдсэн өндөр мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй томоохон арми болон өргөжсөн.

            Дэлхийн улс төрийн нөхцөл өөрчлөгдѳж, хүйтэн дайн төгсгөл болж нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлт явагдснаар улс орныг батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг ашиглах үзэл номлол, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бидэнд бий болсон билээ. Зэвсэгт хүчин цэргийн шинэчлэлийн бодлогыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ үйл явц өнөөдөр ч үргэлжилж байна.

          “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулиудыг санаачлан Монгол Улсын Их хурлаар батлуулж, өнөөдөр эдгээр батлан хамгаалах салбарын багц хуулиудыг амьдрал, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх явц эрчтэй өрнөж байна.

           Батлан хамгаалахын багц хуулиар Зэвсэгт хүчин нь “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэн, цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчилж, “мэргэжлийн цэрэгт суурилсан” байх зарчмыг тунхагласан нь Монгол Улсын төрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байгаа хэрэг юм.

             “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр” зэрэг стратегийн баримт бичгүүд нь зорилго, агуулгынхаа хувьд дээрх хуулиудтай харилцан уялдаатай нэгдмэл цогц эрх зүйн үндсийг ханган бүрдүүлж байна.

              Монгол цэрэг өнөөдөр ч Монгол Төрийн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг бодитоор хэрэгжүүлж, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах нөхцлийг бүрдүүлэн дэлхийн халуун цэгүүдэд Монгол цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлсээр байгааг бахархан тэмдэглэхэд таатай байна. Баяр хүргэе.

              Манай Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 17 жилийн хугацаанд цэргийн зөвлөх, ажиглагч, холбогч, штабын офицерууд үүргээ амжилттай гүйцэтгэж буй талаар хошууч генерал Р.Сүхбат илтгэлдээ тодорхой дурдсан.

          Дэлхийн улс орнуудын аюулгүй байдлын талаарх уламжлалт ойлголт, учирч буй аюул занал, түүний шинж чанар зэрэг нь ихээхэн өөрчлөгдөж байна. Сүүлийн үед бүс нутгийн хэмжээнд ѳрнѳж буй байлдааны ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөний өрнөл, шинж чанараас үүдэн улс орнуудын батлан хамгаалах асуудалтай холбоотой дэвшигдэн гарч буй шинэ үзэл хандлагуудын нэг бол “Хамтын батлан хамгаалах” судлал болж байна.

               Дэлхий дахинд аливаа нэг улс дангаараа, бие дааж өөрийнхөө аюулгүй байдлыг хангах, өөрийгөө батлан хамгаалах нь өрөөсгөл агаад сул талтай болох нь нэгэнт тодорхой болжээ. Ийм нѳхцѳлд цэргийн итгэлцэл, цэрэг техникийн хамтын ажиллагааг бүх хөрш болон бусад орнуудтай бүх талаар хөгжүүлэх нь чухал болоод байгаа юм. Энэ нь Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэст “хөрш орнуудтай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлэх” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэх болно.Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх заалтын 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үүрэгтэй гэж заасан байдаг. Ингэснээр бүх нийтээр цэргийн алба хааж эх оронч үзэл, итгэлээ баталгаажуулах ач холбогдолтой. Цэргийн алба хааснаар хүн хатуужиж, сахилга батжин хүмүүждэг билээ.

Монгол цэргийн баярын мэндийг Та бүхэнд дахин дэвшүүлж, албаны өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019