МЭНДЧИЛГЭЭ

2019 оны 03 сарын 17

         Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдлыг батлан хамгаалах үйл хэрэгт нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэсээр ирсэн үе үеийн халуун эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, монгол цэргийн дайчин уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшлийн төлөө нэгэн зорилгын дор мөр зэрэгцэн алба хааж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, эх орноо төлөөлөн хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

        Монголын эгэл жирийн ард түмэн эх орноо харийн дарлалаас чөлөөлж, туурга тусгаар улс гэрээ сэргээн мандуулах чин хүсэл эрмэлзэл, үндэсний эх оронч ухамсраараа эвлэлдэн нэгдэж, мянга мянгаараа ардын журамт цэрэгт сайн дураар элсэн төр улсын амин чухал үйл хэргийн төлөө амь хайргүй, чин шударгаар зүтгэн анхны түүхэн ялалтын уухайг цуурайтуулсан нь өнөөгийн Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн бүрэлдсэн түүхийн хуудсыг эргүүлсэн юм. 
         Ардын хувьсгалыг эхлүүлж, Халхын голд эх орноо хамгаалж, Чөлөөлөх дайнд элэг нэгтнээ өмгөөлж, Баруун хилд зэвсэгт дээрэмчдийг бут цохисон Зэвсэгт хүчин ард түмнийхээ хайр, талархлыг хүлээн баатарлаг өвөг дээдсийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжилсан төдийгүй өнөөдөр ч хуулиар хүлээсэн олон талт үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэн нэр алдраа цуурайтуулсаар байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчин түүхт ойгоо дэвшүүлсэн зорилго, зорилтдоо нийцсэн шинэлэг, бүтээлч ажил, арга хэмжээгээр Зэвсэгт хүчнийхээ хөгжлийг урагшлуулсан амжилтаар угтаж байна. Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, гадаад улс орнуудтай цэргийн итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба, сахилга, зохион байгуулалтыг өндөржүүлж, албаны ухамсрыг дээшлүүлэх зорилго, зорилтуудыг ханган биелүүлэхэд Та бидний хамтын хүчин чармайлт, идэвх санаачилга нэн чухал юм.
Энэ онд Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байна. Ахмад үеийнхээ үйл хэрэг, алдар гавьяаг ямагт санан суралцаж, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуустаа өвлүүлэх, тэдэнд цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэн ёс суртахуун, сэтгэл зүйн болон бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй иргэд болгон төлөвшүүлэх нь Та бидний залуу хойч үеийнхээ өмнө хүлээсэн эрхэм үүрэг гэдгийг гүнээ ухамсарлаж цэргийн алба хаагч бүрийг энэ ажилд идэвхийлэн оролцохыг уриалж байна. 
Эрхэм Та бүхэнд эх орноо батлан хамгаалах, Зэвсэгт хүчнээ хөгжүүлэх их үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе!

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ХҮЧ, ЦОГ ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ, НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Р.СҮХБАТ

 


Сүүлд нэмэгдсэн
У.ХҮРЭЛСҮХ:МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ ДЭЭР ИЖИЙТЭЙГЭЭ УУЛЗСАН ЮМ ШИГ БОЛЛОО

2019 оны 09 сарын 21

ТАНКИЙН БИАТЛОН МОНГОЛД...

2019 оны 09 сарын 19

1000 МӨРДЭСТӨН БҮСГҮЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ МАРГААШ БОЛНО

2019 оны 09 сарын 19

БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЖОЗЕФ Ж.СТРЕФИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 09 сарын 19

ЭХ ОРНЫХОО ЗАХИАС ДААЛГАВРААР ХӨЛГИЙН ЖОЛОО ЗАЛАХ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 18

МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019