Хошууч генерал Р.Сүхбат: ЗЭВСЭГТ ХҮЧИНДЭЭ ЗАЛУУ НАС, ЭРЧ ХҮЧ, ИТГЭЛ, СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛЖ БУЙ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА

2019 оны 03 сарын 21

        "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим тэргүүний офицер, ахлагч, ажилтан алба хаагчид, бэлтгэл, чөлөөнд байгаа ахмадуудыг Төрийн дээд одон медалиар шагналаа. "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Галт хэрэгсэл, аюулгүй болгох тусгай байгууламжийн дарга, хурандаа С.Эрдэнэбаатар, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ахмад ажилтан, бэлтгэл хошууч Н.Банзрагч, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Ахмадын зөвлөлийн нарийн бичгийн дарга, бэлтгэл дэд хурандаа Б.Мөнхжаргал, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ар талын тасгийн дарга, дэд хурандаа Ж.Цэен-Ойдов нарыг, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн техникийн шалгах байрны дарга Н.Даваажаргал, Зэвсэгт хүчний Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн концертмейстер, сургагч ахлагч П.Баттогтох нар энгэрээ мялгаалгав. "Цэргийн гавьяаны одон"-гоор ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямжаргал, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Ш.Гэрэлт-Од, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, хурандаа С.Содов, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн жолоочоор ажиллаж байсан бэлтгэл ахлах ахлагч Д.Зуунжил, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хээрийн сургалтын төвийн дарга, хошууч Д.Батболд нарын 12 алба хаагчийг, "Алтан гадас одон"-гоор Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын ахмад ажилтан С.Мөнхбат, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн номын санч-нярав С.Эрдэнэсувд нар шагнууллаа. "Цэргийн хүндэт медаль"-аар ЗХЖШ-ын АУГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа У.Ундрах, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Д.Цолмонбаяр, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын авто техникийн офицер, дэд хурандаа С.Дашдондог, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн штабын даргын орлогч, дэд хурандаа Ц.Дашдаваа, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн шифрчин, ахлах ахлагч Б.Цагаанхүү, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн станцын дарга, ахлах ахлагч П.Ганзаяа, Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын энхийг дэмжих ажиллагаа хариуцсан офицер, хошууч Э.Гантөмөр, Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийн дарга, дэд хурандаа Ч.Тунгалаг нарын 30 гаруй алба хаагчийг, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн бэлтгэгч Ч.Наранцэцэг, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн слесарь Ц.Жамсранжав, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн уурын зуухны галч Ч.Дүгэржав, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн угаагч, индүүдэгч М.Батчимэг, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн жолооч Г.Буд, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн жолооч Т.Нэргүй нарын 18 алба хаагч энгэрээ мялаалгасан юм. Шагналыг ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, хурандаа С.Дашзэвэг, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Алтанхуяг нар гардуулан өгч, баяр хүргэсэн.

            Хошууч генерал Р.Сүхбат "Юуны өмнө та бүхэндээ "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэнд хүргэе. Зэвсэгт хүчиндээ залуу нас, эрч хүч, итгэл, сэтгэлээ зориулсан та бүхний хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас үнэлж буйд ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн бид бүхэн баяртай байна. Түүхэн баярынхаа өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль хүртсэн эрхэм офицер, ахлагч, ажилтан алба хаагч, ахмадууд та бүхнийхээ цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье" гэсэн юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1233

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019