ЗХЖШ-ЫН ДАРГААР ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ТОМИЛОГДЛОО

2019 оны 03 сарын 29

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбат энэ сарын 22-ны өдөр томилогдлоо.
Хошууч генерал А.Ганбат ажлын гараагаа Зэвсэгт хүчний 019 дүгээр ангийн сургуулийн салааны захирагчаар эхэлж, БХЯ-ны долоодугаар хэлтэст мэргэжилтэн, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын Сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар цэргийн хүрээний даргаар тус тус томилогдож алба хаасан туршлагатай.
            Тэрээр хуучнаар ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль, ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Цэргийн академи, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, АНУ-д Батлан хамгаалах нөөцийн менежментийн болон Аюулгүй байдлын дээд дамжааг төгссөн, газрын артиллерийн команд-штаб, оператив-тактик, оператив-стратегийн мэргэжилтэй, цэргийн ухааны доктор. 
             ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат ЗХЖШ болон төрлийн цэргийн командлалуудын үйл ажиллагаатай танилцахаас ажлаа эхэлсэн юм. Тэрчлэн ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын бие бүрэлдэхүүн, Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын удирдах албан тушаалтнуудтай уулзаж Зэвсэгт хүчний бэлэн байдал, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, цэргийн албаны сахилга, зохион байгуулалтыг сайжруулах зэрэг олон чиглэлээр үүрэг өглөө.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1233

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019