"ХААНЫ ЭРЭЛД"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 04 сарын 16

       "Хааны эрэлд-2019" олон улсын энхийг дэмжих ажиллагааны төлөвлөлтийн төгсөлтийн шатны хурал Монгол Улсад эхэллээ. Төлөвлөлтийн хуралд 8 улсын 70 гаруй төлөөлөгчид оролцож байна.

        Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноосолон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлсэн юм. Анх зохион байгуулагдсан цагаас хойшхи 16 жилийн хугацаанд 52 улсын 15 мянга гаруй цэргийн алба хаагчид энэхүү сургуульд оролцсон байна. Энэ жилийн хувьд Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөөх санаачилга - GPOI” хөтөлбөртэй хамтран зохион байгуулах бөгөөд шинээр хэд хэдэн улс цэргийн алба хаагчдаа оролцуулахаа мэдэгдээд байгаа ажээ. Энэ жилийн сургуулийн онцлог, төлөвлөлтийн хурлаар шийдсэн асуудал болоод оролцогч орнуудын цэргийн алба хаагчдын сэтгэгдлийг "Соёмбо" сониноос уншаарай.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1214

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019