МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ, ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АНУ-ЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАЛ ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТУХАЙ

2019 оны 04 сарын 19

           Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал,  Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Агаарын хүчний командлал хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт 2019 оны 03 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд АНУ-ын Хавай муж дахь Сувдан Эрэг-Хикам нэгдсэн баазын Алоха хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө. Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр, АНУ-ын талаас Номхон далай дахь АНУ-ын Агаарын хүчний командлагчийн орлогч хошууч генерал Мак нар удирдлаа.

         Уулзалтад Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, Агаарын цэргийн командлал, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Агаарын хүчний командлал, Аласка дахь Агаарын хүчний Үндэсний Гварди, АНУ-ын Агаарын хүчний Номлолын төв, Гуам дахь Агаарын цэргийн түргэн байрлах хүчин, Батлан хамгаалах засаглалын менежментийн алба, Тусгай ажиллагааны командлал, АНУ-аас Монгол Улсаас суугаа ЭСЯ-ны дэргэдэх батлан хамгаалахын атташегийн албаны төлөөллүүд оролцлоо.

         Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр, Номхон далай дахь АНУ-ын Агаарын хүчний командлагчийн орлогч хошууч генерал Мак нар зөвлөлдөх уулзалтыг нээж, цаашид хоёр орны Агаарын хүчний хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах,  туршлага солилцох, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ үеийг эхлүүлж байгааг онцолсон.

        Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Агаарын хүчний командлалын Номлолын төвийн захирал Бамберг АНУ-ын Агаарын хүчний бодлого, номлол, үзэл баримтлалын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, эдгээр баримт бичгүүдийн зорилго, агуулга, ач холбогдлын талаар тайлбарлаж, тэдгээрийг боловсруулахад анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

        Зөвлөлдөх уулзалтыг хоёр талын бүрэлдэхүүнийг багтаасан ажлын хэсгүүдийг томилж, , Агаарын цэргийг хөгжүүлэх, ажиллагааны боломж, ажиллагааны дэмжлэг, хангалтыг хэрхэн зохион байгуулах зэрэг асуудлаар харилцан мэдээлэл хийж, туршлага солилцож цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний ажлын зураг гаргалаа.

       Тухайлбал, Агаарын цэргийн командлалын Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Т.Ганбат Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн түүх, хууль эрх зүйн орчин, хуулиар хүлээсэн үүрэг, Монгол-АНУ-ын Агаарын хүчнүүдийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

        Гуам дахь АНУ-ын Агаарын хүчний 36 дугаар түргэн байрлах хүчний ажиллагааны газрын ажилтан хошууч Смит түргэн байрлах хүчнээс, хариуцлагын бүсийн агаарын орон зайн хяналт, бүс нутгийн орнуудад хүмүүнлэгийн болон гамшиг ослын дараах сэргээн босгох ажиллагаануудыг хэрхэн зохион байгуулдаг, аэродромын засвар, үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ, агаарын тээврийг хэрхэн зохион байгуулдаг талаар мэдээлэл хийж, цаашид энэ чиглэлүүдэд хамтран ажиллах боломжуудын талаар танилцуулсан. Эмнэлгийн офицер хошууч Жунг Агаарын хүчний эмнэлэгийн хангалтыг зохион байгуулах, эмнэлгийн татан гаргалт, өвчтөн, шархтан тээвэрлэх, хээрийн эмнэлэг дэлгэн байгуулах, агаар сансрын сэтгэл зүй, бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр танилцуулга хийж, цаашид хамтарсан сургалт, дадлага явуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

         Гэх мэтчилэн агаарын цэргийн ар тал хангалтыг зохион байгуулах, аэродромын болон нислэгийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хоёр талаас харилцан мэдээлэл хийж, туршлага солилцсон халуун дотно уур амьсгалд уулзат болж өнгөрлөө.

         Арга хэмжээний төгсгөлд зөвлөлдөх уулзалтын тэмдэглэлийг эцэслэн хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны ажлын зургийг гаргаж, хоёр талын санал хүсэлтийг тусган, нэгдсэн протокол үйлдэн Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр, АНУ-ын талаас Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Агаарын хүчний командлагчийн орлогч хошууч генерал Мак нар гарын үсэг зурснаар зөвлөлдөх уулзалт өндөрлөсөн.

            Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр Энэтхэг-Номхон далайн АНУ-ын Агаарын хүчний командлалын хэвлэл мэдээллийн албанаас хийсэн телевизийн ярилцлагад орж уулзалтын ач холбогдол, түүнээс гарах үр дүн, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар мэдээлэл хийж, хоёр тал харилцан бэлэг, дурсгалын зүйл солилцлоо.

           Ийнхүү Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал,Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Агаарын хүчний командлал хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт амжилттай болж өнгөрлөө.

          Уг зөвлөлдөх уулзалт нь хоёр орны Агаарын цэргийн хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлж, хамтын ажиллагааны замын зургийг гаргасан, харилцан ажиллагааны бусад чиглэлүүдийг нээсэн, харилцан бие биенээсээ суралцах нөхцөл бололцоог бүрдүүлсэн зэрэг ач холбогдолтой болсныг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эх сурвалж: "АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ"

 


Сүүлд нэмэгдсэн
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИЙН УРИЛГААР АНУ-ЫН ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ, ГЕНЕРАЛ ЧАРЛЬЗ БРАУН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

2019 оны 05 сарын 16

ГЕНЕРАЛУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 04 сарын 29

"ДАНКОН" МАРШИЙН ЭХНИЙ 40 БАЙРТ МОНГОЛ ЦЭРГҮҮД ЗАВСАРГҮЙ ТҮРҮҮЛЖЭЭ

2019 оны 04 сарын 21

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2019 оны 04 сарын 21

"ХААНЫ ЭРЭЛД-2019"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019 оны 04 сарын 21

ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 04 сарын 21

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ, ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АНУ-ЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАЛ ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТУХАЙ

2019 оны 04 сарын 19

"ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН НААДАМ-2019" ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ОРНУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 04 сарын 17

"ХААНЫ ЭРЭЛД"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 04 сарын 16

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1206

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019