ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 04 сарын 21

       ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хошууч генерал А.Ганбат "Манай сайхан оронд Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэе" гээд хоёр орны цэргийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Монгол, АНУ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж байгаагийн дотор батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа чухал байр суурь эзэлж байна. 1991 онд батлан хамгаалах салбарт харилцаа тогтоосноос хойш дээд, дунд, түвшний харилцан айлчлал хийх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, эвслийн цэргийн ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэх зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрснийг хошууч генерал А.Ганбат онцолж байсан юм. Тэрээр цааш нь хэлэхдээ манай хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны нэгэн тод илрэл нь 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа "Хааны эрэлд" энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль. Уг сургууль нь Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх сургуулиудын нэг болж, жилээс жилд оролцох бүрэлдэхүүний цар хүрээ, нэр хүнд нь өсөж байгааг цохон тэмдэглэсэн. Мөн тэрээр хэд хэдэн хөтөлбөрүүдийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, энхийг сахиулах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчнийг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай зарим техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангахад туслалцаа үзүүлж ирсэн АНУ-ын БХЯ болон Элчин сайдын яаманд талархал илэрхийлж байв. 

        Элчин сайд Майкл Клечески хоёр орны цэргийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж ирсэн, цаашдаа харилцан итгэлцлийг улам бэхжүүлэхийн төлөө хичээж ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд онцолсон юм.
Уулзалтад АНУ-ын ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Майкл Доршнер, БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямжаргал нар байлцав.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

 


Сүүлд нэмэгдсэн
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИЙН УРИЛГААР АНУ-ЫН ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ, ГЕНЕРАЛ ЧАРЛЬЗ БРАУН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

2019 оны 05 сарын 16

ГЕНЕРАЛУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 04 сарын 29

"ДАНКОН" МАРШИЙН ЭХНИЙ 40 БАЙРТ МОНГОЛ ЦЭРГҮҮД ЗАВСАРГҮЙ ТҮРҮҮЛЖЭЭ

2019 оны 04 сарын 21

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2019 оны 04 сарын 21

"ХААНЫ ЭРЭЛД-2019"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019 оны 04 сарын 21

ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 04 сарын 21

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ, ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АНУ-ЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАЛ ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТУХАЙ

2019 оны 04 сарын 19

"ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН НААДАМ-2019" ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ОРНУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 04 сарын 17

"ХААНЫ ЭРЭЛД"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 04 сарын 16

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1206

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019