ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

2019 оны 05 сарын 29

         Жил бүрийн 5 дугаар сарын 29-нийг НҮБ-аас “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд энэхүү баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт манай улс идэвхитэй оролцож 2002 оноос хойш давхардсан тоогоор 17000 орчим "цэнхэр дуулгатан"-г энхийг дэмжих ажиллагаанд илгээн үүрэг гүйцэтгүүлээд байна. 

        Анх 1948 онд Араб Израйлын хоооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. Ийнхүү НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2002 оны 57/129 тогтоолоор 5 дугаар сарын 29-ны өдрийг НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ. 
“Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн зорилго нь энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэдэг. Одоогийн байдлаар НҮБ-ын 14 энхийг дэмжих ажиллагаанд дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад манай улс 26 дугаарт бичигдэж байна. Монгол улс энэхүү өдрийг 2005 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд албан ёсоор Монгол Улсын Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 140-р тогтоолоор баталгаажуулсан байдаг. 
Энэ жил НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийг “энгийн иргэдийг хамгаалах, энхийг хамгаалах” гэсэн уриан дор зохион байгуулахаар НҮБ-аас уриалж байгаа юм.
       “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн хүрээнд 21 аймаг 9 дүүргийн ЕБС-иудад "Монгол цэрэг-дэлхийн цэрэг" сурталчилгааны аяныг өрнүүлсэн юм.
         Ийнхүү өнөөдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын концертын танхимд НҮБ-ын "Энхийг сахиулагчдын өдөр"-т зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт болж өндөрлөлөө. Баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат нар болон БХЯ, ЗХЖШ- ын удирдлагууд оролцов. Мөн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны хүрээнд оролцсон үйл явдлуудыг түүвэрлэн олон сонирхолтой гэрэл зураг, мэдээллийн самбар бүхий үзэсгэлэн гаргасан нь зочид төлөөлөгчдийн анхаарлыг татаж байсан юм. Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шилдэг энхийг сахиулагчдыг алдаршуулж дурсгалын зүйлс гардууллаа. 
Түүнчлэн маргааш “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”2019 оны тавдугаар сарын 29-нд /Лхагва гараг/ 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол цэрэг энхийн төлөө” дурсгалын цогцолборын шав тавих ёслол, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах үйл хэргийг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал Г.Рагчаа агсны хөшөөнд цэцэг өргөх зэрэг арга хэмжээ болно.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин

 


Сүүлд нэмэгдсэн
ДАЙЧДЫН ХӨШӨӨНД МӨНХИЙН ГАЛЫГ АСААЛАА

2019 оны 08 сарын 23

ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-80

2019 оны 08 сарын 23

АРМИЙН ГЕНЕРАЛ О.Л.САЛЮКОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2019 оны 08 сарын 21

Х.САНЧИРДОРЖ: ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАГУУДТАЙ УРАЛДСАН Ч БИД ЧАНСААГАА АХИУЛЖ ЧАДСАН

2019 оны 08 сарын 21

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ХАМГААЛАЛТЫН 3 ЦЭГ БАРЬЖ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2019 оны 08 сарын 20

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД “ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ИЙГ НУТГИЙН ИРГЭДТЭЙ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019 оны 08 сарын 20

П.ЧИНЗОРИГ: МАНАЙХНЫГ МЭРГЭЖЛИЙН МЭРГЭН БУУДАГЧИДТАЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ ӨРСӨЛДЛӨӨ ГЭДГИЙГ ШҮҮГЧИД ХЭЛЖ БАЙСАН

2019 оны 08 сарын 20

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1277

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019