МЭНДЧИЛГЭЭ

2019 оны 05 сарын 29

     НҮБ болон Монгол Улсаа төлөөлөн энх тайвныг эрхэмлэсэн даян дэлхийн улс орнуудад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид-Цэнхэр дуулгатан энхийг сахиулагчид Та бүхэндээ НҮБ-ын “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын мэндийг хүргэе.

     Дэлхийн улс орнуудтай энх тайвнаар зэрэгцэн оршиж буй манай улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, үндэсний байнгын хүчний тогтолцоог бүрдүүлэхэд Та бүхний оруулж буй хувь нэмэр үлэмж их юм. 
2002 оноос эхлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойшхи хугацаанд 17 000 гаруй цэргийн алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгээд байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн халуун цэгүүдэд манай 1100 орчим цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
     Манай цэргийн алба хаагчид цагийн байдлын хүнд нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадвар, бие бялдрын хөгжил, сэтгэл зүйн бэлтгэлжилт, сахилга зохион байгуулалтаараа ямагт дээгүүр байж, Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчин замнал, нэр хүндийг өндөрт өргөж яваад Монголын Төр засаг, ард түмэн үргэлж талархаж байдаг билээ.
     Та бүхнийг эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, Төр засаг, цэргийн удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж, үүргээ амжилттай гүйцэтгэн, цэргийн шинэчлэлийн үйл явцад өөрийн хувь нэмрээ оруулж байгаад сэтгэл хангалуун байна.
Энэхүү баярт өдрийг тохиолдуулан эх орныхоо өмнө өргөсөн тангарагтай цэрэг эрсийн маань үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн тэдний найдвартай ар тал болж, сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг энхийг сахиулагчдынхаа ар гэрийнхэн, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт энхийг сахиулагч Та бүхний оруулж буй хувь нэмэр, бахархам үйлс өдрөөс өдөрт улам бүр арвижин батжиж, Монгол цэргийн сүр хүч, цог золбоо үеийн үед мандан бадрах болтугай.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ

    


Сүүлд нэмэгдсэн
ДАЙЧДЫН ХӨШӨӨНД МӨНХИЙН ГАЛЫГ АСААЛАА

2019 оны 08 сарын 23

ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-80

2019 оны 08 сарын 23

АРМИЙН ГЕНЕРАЛ О.Л.САЛЮКОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2019 оны 08 сарын 21

Х.САНЧИРДОРЖ: ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАГУУДТАЙ УРАЛДСАН Ч БИД ЧАНСААГАА АХИУЛЖ ЧАДСАН

2019 оны 08 сарын 21

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ХАМГААЛАЛТЫН 3 ЦЭГ БАРЬЖ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2019 оны 08 сарын 20

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД “ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ИЙГ НУТГИЙН ИРГЭДТЭЙ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019 оны 08 сарын 20

П.ЧИНЗОРИГ: МАНАЙХНЫГ МЭРГЭЖЛИЙН МЭРГЭН БУУДАГЧИДТАЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ ӨРСӨЛДЛӨӨ ГЭДГИЙГ ШҮҮГЧИД ХЭЛЖ БАЙСАН

2019 оны 08 сарын 20

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1277

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019