Б.Даваа-Очир: Эх орон хэмээх малгайтай, Монгол Улсаараа овоглон үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ

2019 оны 06 сарын 18

     Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн 9 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Тус шагнал гардуулах ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар болон БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл нар оролцов. Үйл ажиллагааг нээн ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар цэргийн багийн бүрэлдэхүүнийг угтан авч баяр хүргэлээ.

     Мөн энэ үеэр 9 дүгээр ээлжийн цэргийн багийн ахлагч ЗХ-ний 120-р ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Даваа-Очир  “Монгол Улсын Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хүрээнд даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх үйлсэд “Эх орон хэмээх малгайтай, “Монгол Улс” хэмээх овогтой нэгэн сэтгэлээр ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ. Монгол Улс төр засаг энхийн үйлсэд хүчин зүтгэж, төр түмнийхээ итгэл найдвар, эх орныхоо захиас даалгаврыг нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагч дайчдын маань хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, төрийн одон медалиар шагнаж байгаад энхийг сахиулагчдынхаа өмнөөс талархаж байна. Монгол цэргийн сүлд, хийморь үеийн үед мандан бадраг” гэсэн юм.

     Дараах цэргийн алба хаагчдад одон медаль гардууллаа. Үүнд ЗХ-ний 330-р ангийн салааны захирагчийн орлогч, сургагч ахлагч З.Эрхэмбаярыг “Цэргийн гавьяаны одон”-оор, ЗХ-ний 120-р ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Даваа-Очир, ЗХ-ний 284-р ангийн Байр зүйн хөдөлгөөнт тасгийн дарга, хошууч  Б.Хулангоо, мөн тус ангийн механик жолооч ахлах ахлагч Ц.Нэргүй, ЗХ-ний 124-р ангийн Удирдлагын байрны бүлгийн дарга, ахлах дэслэгч С.Пүрэвбаатар, ЗХ-ний 150-р ангийн Тасгийн захирагч ахлах ахлагч Б.Эрдэнэчимэг нарыг “Цэргийн хүндэт” медалиар, ЗХЖШ-ын Хяналт, шалгалт, үнэлгээний газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч дэслэгч Ц.Баянбат, ЗХ-ний 011-р ангийн шидэх цэнэг туслах элементийг салган авагч дэд ахлагч М.Даваа-Очир нарын 44 хүнийг “Энхийн төлөө” медалиар, ХЗЦК-ын офицер хурандаа Ж.Мөнхбадрахыг “Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, ЗХ-ний 084-р ангийн Ажиллагааны ахлагч тэргүүн ахлагч Ц.Ренчиндоржийг БХЯ-ны “Хүндэт жуух бичиг”, ЗХ-ний 186-р удирдлагын байрын дарга-тасгийн ахлах ахлагч Б.Баярцогтыг “Дайчин алдар I” медалиар тус тус шагнав.

     Мөн түүнчлэн “Эх орны төлөө I” медалиар 2, “Эх орны төлөө II” медалиар 5, “Дайчин алдар I” медалиар 2, ”Дайчин алдар II” медалиар 2, “Эх орны төлөө I хүндэт тэмдэг” 2, “Эх орны төлөө II хүндэт тэмдэг” 5, “Эх орны төлөө III хүндэт тэмдэг” 6, “Афганистанд энхийн төлөө I” дурсгалын тэмдгээр 26, нийт 120 цэргийн алба хаагчийг шагнаж урамшууллаа.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб

 


Сүүлд нэмэгдсэн
У.ХҮРЭЛСҮХ:МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ ДЭЭР ИЖИЙТЭЙГЭЭ УУЛЗСАН ЮМ ШИГ БОЛЛОО

2019 оны 09 сарын 21

ТАНКИЙН БИАТЛОН МОНГОЛД...

2019 оны 09 сарын 19

1000 МӨРДЭСТӨН БҮСГҮЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ МАРГААШ БОЛНО

2019 оны 09 сарын 19

БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЖОЗЕФ Ж.СТРЕФИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 09 сарын 19

ЭХ ОРНЫХОО ЗАХИАС ДААЛГАВРААР ХӨЛГИЙН ЖОЛОО ЗАЛАХ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 18

МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019