МАНАЙ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД КОНГО ТОСГОНЫ БАГА СУРГУУЛИЙГ ЗАСВАРЛАЖЭЭ

2019 оны 06 сарын 24

            Бүгд Найрамдах Өмнөд Судан улсын мотобуудлагын батальоны 8 дугаар ээлжийн баг бүрэлдэхүүний санаачилсан “Барилга-инженер иргэн, цэргийн харилцаа”-ны нээлтийн арга хэмжээ Рувейнг мужийн Парианг сууринд энэ сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан.

       Нээлтийн арга хэмжээнд UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч хатагтай Хироко Хирахора, Мотобуудлагын батальоны захирагч хурандаа Д.Жавхланбаяр, БНӨСУ-ын хүүхдийн хөгжил, соёл урлагийн яамны Муж хариуцсан дарга Абрехэм Атуол, Парианг суурингийн нарийн бичгийн дарга Виктор Нгуар, болон НҮБ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, орон нутгийн иргэд, хүүхэд, багачууд оролцов.

     Уг арга хэмжээнд мотобуудлагын батальоны сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж байгаа Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, төрийн цэргийн байгууллага сурталчлах аяны бүтээлч ажлын хүрээнд Зэвсэгт хүчний анги салбаруудаас үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын төлөөлөл Кумагон бага сургуулийн засварыг дотоод нөөц бололцоог ашиглан хийжээ. Мөн түүнчлэн ширээ, сандал, хаалга, цонхыг нь засварлан, 6 хичээлийн танхим, багш нарын ажлын өрөө, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой тус бүр нэг нэг танхимуудыг засварлан хүлээлгэн өглөө.                                                  

     Ийнхүү тус бага сургуулийн засвар хийгдсэнээр 250 хүүхдэд нэгэн зэрэг сургалт явагдах нөхцөл бололцоогоор ханган, Рувейнг Хоп цэцэрлэгт шинээр хичээлийн гурван танхим бүхий барилгыг барьж, бие засах газрыг шинэчлэн, хүүхдийн тоглох тоглоомын талбайг сэргээн засварлаж, ус зайлуулах шугаман дээр хүртэл явган хүний гүүр байгуулжээ.

     Тус цэцэрлэгийн барилгыг хүлээлгэн өгөх үед  БНӨСУ-ын хүүхдийн хөгжил, соёл урлагийн яамны Муж хариуцсан дарга Абрехэм Атуол хэлэхдээ “Монгол Улсын VIII мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд маш их баярлалаа. Өнөөдрийн үйл явдал бол бидний ирээдүй болсон хүүхэд багачуудад оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт байлаа” гэж хэлсэн бол тус цэцэрлэгийн захирал Жон Нгугк “Өнөөдрийн арга хэмжээнд маш их баярлаж байна. Манай цэцэрлэгийн хүүхдүүдийг шинэ хичээлийн танхим, сурч боловсрох ширээ сандал, тоглох тоглоомын талбайтай болгосон Монгол цэргүүддээ маш их баярлалаа гэдгээ дахин хэлмээр байна” гэлээ.

     Энэ үеэр нутгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, тоглоом гардуулан сурлага хөдөлмөрт нь амжилт хүсээд Монголын үндэстний урлаг соёл, үлээвэр найрал хөгжмийн хэсэгчилсэн тоглолтыг сонирхуулжээ.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1233

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019