ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД "ДАНКОН" МАРШИЙН ТЭМЦЭЭНИЙ БЭЛТГЭЛДЭЭ ГАРЧЭЭ

2019 оны 06 сарын 29

     БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын батальоны 8 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн “Монголын тамирчдын өдөр”, “Олон улсын олимпын өдөр”-ийн хүрээнд 4км-ийн нэгдсэн алхалт /гүйлт/, “Цэргийн мэргэжлийн буухиа” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 

Ирэх сард болох цэнхэр дуулгатны “Данкон” маршийн тэмцээний бэлтгэлийг хангах зорилгоор нэгдсэн алхалт /гүйлт/-нд тус батальоны удирдлага, штаб, салбарын нийт 290 гаруй цэргийн алба хаагч оролцсон. Энэ нь Монголын тамирчдын алдар гавьяа, олимпизмыг сурталчлах, цэргийн алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх зорилготой аж .

    Түүнчлэн ажиллагааны газар оронд “Цэргийн мэргэжлийн буухиа” тэмцээнийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн цэргийн алба хаагчид зохион байгуулсан.
     Ийнхүү нийт найман цэг /инженерийн торон саад, тэмээн шат, дүүжин тороос, галын бэлтгэл, биеийн тамир, хими/ дээр дасгал, норматив боловсруулсан бөгөөд штаб, салбаруудаас нийт 9 багийн 45 тамирчин оролцож эхний 3 байранд 3 дугаар мотобуудлагын рот, 1 дүгээр мотобуудлагын рот, Хангалт үйлчилгээний ротын багууд тус тус шалгаран бусдыгаа манлайлав.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1233

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019