"ХААНЫ ЭРЭЛД 2019" ӨНДӨРЛӨЛӨӨ

2019 оны 06 сарын 29

        МАРК СВЕЙН: Эрхэм энхийг сахиулагчдадаа бүхий л чадлаараа үүргээ сайн гүйцэтгээрэй гэж уриалмаар байна

       Монгол Улсын Зэвсэгт хүчин Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан "Хааны эрэлд-2019" Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтын арга хэмжээ Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Марк Свейн, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлага гадаад дотоодын хүндэт зочид, цэргийн атташе нар, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч орнуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцлоо. Энхийг дэмжих ажиллагааны энэхүү олон улсын сургууль анх 2003 онд АНУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан хээрийн сургуулиар гараагаа эхлүүлж байлаа.

       Ийнхүү өнгөрсөн 16 жилийн хугацаанд 53 орны нийт 16 мянга гаруй цэргийн алба хаагч хамруулсан бүс нутгийн томоохон сургууль болон өргөжөөд байна. Энэ жилийн хувьд Израйль, Руанда, Бенин, Замби, Йордан, Молдав зэрэг орнууд анх удаа ажиглагч, сургагч багш оролцогчийн хувиар оролцлоо. Түүнчлэн дээр дурдсан орнуудаас Израйль улс өөрсдийн зардлаар оролцсон нь тус сургуулийн ач холбогдол ямар өргөн цар хүрээнд болж буйг харуулж байна. Энэхүү арга хэмжээнд урилгаар АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Марк Свейн оролцсон бөгөөд тэрээр “Тавантолгойн энэхүү сургалтын төв нь Монгол-АНУ-ын хооронд тогтоосон хамтын ажиллагаа харилцааг илэрхийлээд зогсохгүй батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байгааг тод харуулж байна. Бид та бүхний гуравдагч хөрш байгаадаа бахархалтай байна. Энэ сургуульд хамрагдсан бүх хүмүүст та бүхэн дэлхийн тавцанд хөл тавьд улс эх орныхоо даалгасан үүргийг нэр төртэйгээр гүйцэтгэх үйл хэрэгтээ шилдэг байхаар нэгэнт энд иржээ. Та бүхэн НҮБ-ын ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр илгээгдэх болно. Яагаад гэвэл энэ нь олон улсын маш өндөр ач холбогдолтой үйл хэрэг. Тиймээс та бүхэн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн мандатыг хамгаалж, сахиулснаар энх тайван аюулгүй байдлыг дэлхий нийтэд авчрах болно. Та бүхнийг ажиллагааны үүрэг мандатаа ойлгож бүхий л чадлаараа үүргээ гүйцэтгээрэй” гэж энхийг дэмжих ажиллагаанд оролцсон олон улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг уриаллаа. 
Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД “Энэ жилийн тухайд гэвэл Бүгд найрамдах Бенин, Бүгд найрамдах Замби, Молдова, Руанда, Того, Израиль, Йорданы Хашимитын хаант улс “Хааны эрэлд” сургуулилтад анх удаагаа оролцож байна. Оролцогч улсуудаас зарим орон “Хааны эрэлд” сургуульд нэг салаа цэрэг оролцсон бол зарим улс ажиглагчийн хэмжээнд оролцсон. Харин бусад орноос орноос эмнэлэг, тэсрэх дэлбэрэх бодистой ажиллах баг зэрэг цэргийн мэргэжлийн бие бүрэлдэхүүнээ илгээжээ" гэж онцлов.
"Хааны эрэлд-2019" Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн удирдагч, хурандаа Ч.ЦОГТЖАРГАЛ “Уламжлал болгон явагдахадаа цар хүрээгээ улам л тэлсээр байгаа энэхүү олон улсын цэргийн сургууль энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг дадлага, туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд үнэлж барамгүй үр өгөөжөө өгсөөр ирсэн. Монгол Улсын зэвсэгт хүчний нэг салаа оролцсон бөгөөд дээрхи салаа нь ирэх 9 дүгээр сард БНӨСудан улсад үүрэг гүйцэтгэх мотобуудлагын 9 дүгээр батальоны алба хаагчид оролцлоо. Тэдний хувьд ч мөн энэ сургуульд оролцсоноор ихээхэн мэдлэг, дадлага, ур чадварыг өгсөн нь лавтай" гэлээ.

          Мөн Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн харуулын салааны тасгийн захирагч, ахлагч Б.ДАЛАЙСАЙХАН "Уг олон улсын бэлтгэл сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, команд штаб болон хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавх нэмэгдүүлэх сургалт зэрэг арга олон арга хэмжээ зохион байгуулагдаж зорилго нэгт дэлхийн цэрэг дайчид Монгол орны тэнгэр доор нөхөрлөлөө" гэв.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ



Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019