"ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР"-Т ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

2019 оны 07 сарын 11

        Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал уламжлал ёсоор жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо. Цэргийн ёслолын жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа болон Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгч, албаны бусад хүмүүс болон иргэд, жуулчид оролцов. Төрийн далбааны өдрийг Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар болсон бөгөөд 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баярын энэхүү өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд цэргийн ёслолын жагсаал хийдэг уламжлалтай болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга цэргийн ёслолын жагсаалыг нээж хэлсэн үгэндээ "Төрт ёсны их баяр цэнгэл Үндэсний баяр наадмын өмнө Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг уламжлал үргэлжилж байна.Дээр цэлийх Мөнх хөх тэнгэрт Монголын далбаа ашид үүрд намиран байхыг бэлгэдэн монголчууд бид энэ өдрийг баяр бахдал дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэх учиртай билээ.

            Монгол бидний хувьд туг сүлд нь эртнээс нааш эр цэргийнх нь сүр хүч, элгэн түмнийх нь эв нэгдэл, эрхэмсэг төрийнх нь шударгуу ёс, тусгаар байдлынх нь бэлгэ тэмдэг байлаа.Орчин цагийн хэлбэр, агуулгатай төрийн далбааг 1911 онд Богд хаан “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлбэл зохимой” хэмээн зарлиг гаргаснаар бий болгожээ.Хожим нь 1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр маршал Хорлоогийн Чойбалсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурал дээр “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” хуулийн заалтыг шинэчлэн найруулахаар тогтсон нь Төрийн далбааны өдрийг сонгох сэдэл болсон юм. БНМАУ-ын төрийн далбааны эхийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Чойдог зохиож, энэ үйл явдлыг “Монгол Улс тусгаар тогтносон улс болсноо өндөр цохон тэмдэглэсэн явдал” хэмээн маршал Х.Чойбалсан тодорхойлж байжээ.1992 оны шинэ Үндсэн хууль болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” хэмээн хуульчилж, төрийн яамд, албан газар, Төрийн цэргийн байгууллагууд далбаагаа тогтмол мандуулж, айл өрх, иргэн бүр сүслэн дээдэлж ирсэн юм.
Монгол Улсын Төрийн далбааны энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт офицер, ахлагч, түрүүч, байлдагч ажилтан алба хаагчид, нийт монголчууддаа халуун мэнд хүргэе. 
Монгол бидний хийморь бахдал оршсон Төрийн алтан соёмбот далбаа Мөнх хөх тэнгэртээ мандан бадарсаар байх болтугай. 
Дээдсийн сүр сүлд, Мөнх тэнгэр биднийг ивээг!” гэлээ.

               Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн байгууллага болох Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, онцгой байдлын алба, хууль сахиулах байгууллага болох ЦЕГ, ШШГЕГ, Дотоод хэргийн их сургууль зэрэг найман байгууллагын 2000 гаруй цэргийн алба хаагч, сонсогч, байлдагч нар оролцов. Зэвсэгт хүчнээс ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, ҮХБИС, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд оролцсон бөгөөд энэхүү цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командаллаа. Жанжин тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Бодлого, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Х.Даваацэрэн, тугчаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, туг хамгаалагчаар ЗХЖШ-ын Бодлого, стратеги, төлөвлөлтийн газрын орлогч дарга, хурандаа Х.Уламбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн хурандаа Ц.Батсайхан нар залсан юм. Жанжин туг залах, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, Цэргийн ёслолын жагсаал жагсах зэрэг энэхүү ёслол нь цэрэг-иргэний харилцааг бэхжүүлсэн, эх оронч, үндэсний бахархлыг төрүүлсэн,нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ юм. Дашрамд сонирхуулахад Монгол Улс Төрийн далбаагаа 1911, 1924, 1940, 1945, 1960 онуудад шинэчлэн баталсан байдаг бөгөөд өнөөгийн далбааг 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулан хэрэглэж эхэлсэн юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
АРМИЙН ГЕНЕРАЛ О.Л.САЛЮКОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2019 оны 08 сарын 21

Х.САНЧИРДОРЖ: ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАГУУДТАЙ УРАЛДСАН Ч БИД ЧАНСААГАА АХИУЛЖ ЧАДСАН

2019 оны 08 сарын 21

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ХАМГААЛАЛТЫН 3 ЦЭГ БАРЬЖ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2019 оны 08 сарын 20

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД “ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ИЙГ НУТГИЙН ИРГЭДТЭЙ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019 оны 08 сарын 20

П.ЧИНЗОРИГ: МАНАЙХНЫГ МЭРГЭЖЛИЙН МЭРГЭН БУУДАГЧИДТАЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ ӨРСӨЛДЛӨӨ ГЭДГИЙГ ШҮҮГЧИД ХЭЛЖ БАЙСАН

2019 оны 08 сарын 20

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

“СЭЛЭНГЭ-2019” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 08 сарын 16

ХОШУУЧ ГЕНЕРАЛ РОМАН БИНЮКОВ: “МОНГОЛЫН ТАНКЧИД ЧАНСААГАА АХИУЛЖ, ОРОЛЦОГЧ ОРНУУДАД АЙДАС ТӨРҮҮЛЛЭЭ”

2019 оны 08 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1275

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019