Р.Сүхбат: АЛБААРАА ЯМАГТ БАХАРХАЖ, ХАЙРЛАЖ ЯВААРАЙ

2019 оны 07 сарын 11

          Үндэсний их баяр наадмын босгон дээр ЗХЖШ-ын зарим цэргийн алба хаагч энгэрээ мялаалаа. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавьяаны одон"-гоор ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хурандаа А.Уламбаяр, мөн тус газрын мэргэжилтэн, дэд хурандаа Ш.Цэрэнбат, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын зенитийн пуужингийн ашиглалтын инженер, дэд хурандаа Г.Түмэнбаяр нар шагнагдлаа. Батлан хамгаалахын сайдын тушаалаар Батлан хамгаалах яамны "Хүндэт жуух бичиг"-ээр ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа О.Хүрэлбаатар, "Дайчин алдар I" медалиар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа У.Тамир, "Эх орны төлөө I" хүндэт тэмдгээр ЗХЖШ-ын Удирдлага холбоо, мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Р.Цогтбаатар, "Эх орны төлөө II" хүндэт тэмдгээр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Ар талын хэлтсийн офицер, хошууч С.Батцэнгэл, "Эх орны төлөө III" хүндэт тэмдгээр ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, хошууч М.Түвшинжаргал нар шагнуулсан байна. Шагналыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Х.Даваацэрэн нар гардуулан өгсөн юм. Хошууч генерал Р.Сүхбат шагнагдсан алба хаагчдад хандаж хэлсэн үгэндээ "Та бүхэндээ баяр хүргэе. Цэргийн алба хэмээх хийморьлог энэ сайхан албанд хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж, өнөөдөр төрийн дээд одон медаль хүртэж байгаа явдалд ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүний өмнөөс дахин баяр хүргэе. Албаараа ямагт бахархаж, хайрлаж яваарай" гээд ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын нийт бие бүрэлдэхүүнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэсэн юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
АРМИЙН ГЕНЕРАЛ О.Л.САЛЮКОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2019 оны 08 сарын 21

Х.САНЧИРДОРЖ: ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАГУУДТАЙ УРАЛДСАН Ч БИД ЧАНСААГАА АХИУЛЖ ЧАДСАН

2019 оны 08 сарын 21

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ХАМГААЛАЛТЫН 3 ЦЭГ БАРЬЖ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2019 оны 08 сарын 20

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД “ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ИЙГ НУТГИЙН ИРГЭДТЭЙ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019 оны 08 сарын 20

П.ЧИНЗОРИГ: МАНАЙХНЫГ МЭРГЭЖЛИЙН МЭРГЭН БУУДАГЧИДТАЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ ӨРСӨЛДЛӨӨ ГЭДГИЙГ ШҮҮГЧИД ХЭЛЖ БАЙСАН

2019 оны 08 сарын 20

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

“СЭЛЭНГЭ-2019” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 08 сарын 16

ХОШУУЧ ГЕНЕРАЛ РОМАН БИНЮКОВ: “МОНГОЛЫН ТАНКЧИД ЧАНСААГАА АХИУЛЖ, ОРОЛЦОГЧ ОРНУУДАД АЙДАС ТӨРҮҮЛЛЭЭ”

2019 оны 08 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1275

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019