2019 оны 07 сарын 14
Автомашин, мотоциклийн холын зайн дэлхийн цомын аварга шалгаруулах “Торгоны зам-2019” уралдаан ОХУ-Монгол-БНХАУ-ын нутаг дэвсгэрийг дамнан зохион байгуулагдаж буй билээ. Энэхүү уралдааны бэлтгэлийг хангаж Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Хөшигийн хөндий болон Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт гурван газарт 1600 хүний дамжин өнгөрүүлэх түр баазыг байгуулаад байна.
Дундговь аймгийн төв Мандалговь суманд Зэвсэгт хүчний нийт 6 анги, салбараас томилогдсон 100 гаруй хүнтэй бүрэлдэхүүн дамжин өнгөрөх баазыг байгуулан ажиллаж байна. Бэлтгэл ажил бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд 1600-1800 хүнийг хүлээн авах байр, үйлчилгээний танхим, хоолны газар, усанд орох газар, угаалтуур, ор дэр, хөнжил гудас, ариун цэврийн газар гэх мэт хэрэглээний бүх зүйлсийг бэлтгэсэн юм. УСТ 5.5- тай майхан 42, УСБ 5.9-тэй 5, 4.4-тэй 3, 5.9-тэй майхан 6 ширхгийг тус тус барьж байрлуулжээ. Түүнчлэн орон нутгийн давуу чанарыг ашиглаад МСҮТ-ийн дотуур байрыг 150 хүнийг хүлээж авах хүчин чадал бүхий зочид буудлын зориулалттай болгосон бөгөөд тэмцээний ерөнхий удирдамжид заагдсан бүх өрөө тасалгааг бэлтгээд байна. Орон нутгаас нэгдүгээр шатны 6 ортой эмнэлэг байрлуулсан. Мөн хоолны газарт Зэвсэгт хүчний анги, салбаруудын 20 гаруй тогооч нар ажиллана. Үүнээс гадна тамирчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан интернэтийн орчин бүрдүүлж өрөө бэлтгэсэн байна. Энэ талаар “Торгоны зам 2019” авторалли тэмцээний холбооны инженер Новиков Аликсей, Дераген Денис нараас зарим зүйлийг тодруулав.
Интернэтийн холболтын асуудал ямар шатандаа байгаа вэ?
-Бид ОХУ-аас ирсэн сүлжээний компанийн ажилтнууд. Оролцогчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, авто спортын сонирхогчдод зориулан интернэт мэдээллээр хангах холболтын ажлыг хийгээд явж байна.
Ямар маршрутаар явж байгаа вэ?
-Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад гэсэн маршрутаар ажиллаж байна. Өнөөдөр Дундговьд холболтоо хийж дууслаа. Одоо бол интернэт сүлжээний асуудалгүй болсон. Өнөөдөр манай хоёрдугаар баг Өмнөговь сум руу явж байгаа.
Ажиллахад хүндрэлтэй зүйл тохиолдов уу?
-Ер нь Монгол Улсад ажиллах үед замын асуудлаас өөр хүндрэл гарсангүй. Бид замдаа 5 удаа дугуйгаа хагалсан. Харин хоол унд, арын албаны зохион байгуулалт байрууд мөн зочдод зориулсан дамжин өнгөрөх баазууд маш сайн болсон санагдсан. Тэмцээний тамирчид маань ая тухтай газар байрлаж уралдаанаа амжилттай үргэлжлүүлнэ гэдгийг харахад таатай байна.
Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ
2019 оны 12 сарын 09
НЭГ ХОРОМ Ч СЭРЭМЖ АЛДАХ ЭРХГҮЙ ТЭНГЭРИЙН ХАРУУЛУУД2019 оны 12 сарын 06
ХЭЛСЭН ҮГ, ХИЙСЭН АЖИЛДАА ЭЗЭН БОЛСОН ХАМТ ОЛОН2019 оны 12 сарын 06
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙНХЭН ТЭРГҮҮЛЛЭЭ2019 оны 12 сарын 06
ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ШАЛГАРАВ2019 оны 12 сарын 06
"ОйлГОЁ-ХҮНдэлье" ...2019 оны 12 сарын 06
Дэд хурандаа Э.Билэгсайхан: МОНГОЛ ЦЭРГИЙН НЭР ХҮНДИЙГ ӨНДӨРТ ӨРГӨНӨ2019 оны 12 сарын 06
НҮБХАС, Монгол улсын засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг эхлүүлж байна2019 оны 11 сарын 29
"МиГ-29УБ” СӨНӨӨГЧ ОНГОЦ ХҮЛЭЭН АВЛАА2019 оны 11 сарын 26
ЕРӨНХИЙ САЙД Х.ХҮРЭЛСҮХ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА2019 оны 11 сарын 23
![]() |
Монгол | |
![]() |
Афганистан | |
![]() |
Өмнөд Судан |