БЖОЕРН ГАУТЕ ХЕРЛИНГ: МОНГОЛЫН БАГИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА

2019 оны 07 сарын 25

          Бентью хотод энэ сарын 23-24-ний өдрүүдэд UNMISS ажиллагааны хүчний командлалын штабын дарга, бригадын генерал Бжоерн Гауте Херлинг тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид ажилласан. Тэрээр энэ үеэр гадаадын цэргийн баг тэр дундаа Монгол Улсын мотобуудлагын батальоны VIII хамгаалалтын Сьерра 3, 8 дугаар цэгт үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагчид болон “Хубилай” баазын эргүүл, цуваа, дотоодын дүрвэгсдийн хуарангын хамгаалалт, дүрвэгсдийн ахуй байдал, Засгийн газрын цэргийн хүчний үйл ажиллагаа, мандатын хэрэгжилтийн явцтай танилцлаа. 

          Мөн түүнчлэн манай улсын мотобуудлагын батальоны VIII ээлжийн багийнхан хүндэт генералыг угтаж, батальоны танилцуулга, хариуцлагын бүс, дотоодын дүрвэгсдийн хуарангийн цагийн байдал, харуул, хамгаалалт, НҮБ-ын харьяа байгууллага, албан тушаалтантай хамтран хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ч дурдав. Тэрээр уулзалтын төгсгөлд Монгол гэрээр зочлон “Монгол Улсын батальоны танилцуулга, бүтээн байгуулалт, харуул, хамгаалалт, үүрэг гүйцэтгэлтэд сэтгэл хангалуун байгаа” гэдгээ “Хүндэтгэлийн дэвтэр”-т бичиж үлдээв.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
АРМИЙН ГЕНЕРАЛ О.Л.САЛЮКОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2019 оны 08 сарын 21

Х.САНЧИРДОРЖ: ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАГУУДТАЙ УРАЛДСАН Ч БИД ЧАНСААГАА АХИУЛЖ ЧАДСАН

2019 оны 08 сарын 21

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ХАМГААЛАЛТЫН 3 ЦЭГ БАРЬЖ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2019 оны 08 сарын 20

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД “ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ИЙГ НУТГИЙН ИРГЭДТЭЙ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019 оны 08 сарын 20

П.ЧИНЗОРИГ: МАНАЙХНЫГ МЭРГЭЖЛИЙН МЭРГЭН БУУДАГЧИДТАЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ ӨРСӨЛДЛӨӨ ГЭДГИЙГ ШҮҮГЧИД ХЭЛЖ БАЙСАН

2019 оны 08 сарын 20

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

“СЭЛЭНГЭ-2019” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 08 сарын 16

ХОШУУЧ ГЕНЕРАЛ РОМАН БИНЮКОВ: “МОНГОЛЫН ТАНКЧИД ЧАНСААГАА АХИУЛЖ, ОРОЛЦОГЧ ОРНУУДАД АЙДАС ТӨРҮҮЛЛЭЭ”

2019 оны 08 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1275

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019