ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ХҮҮХЭД БАГАЧУУДАД ЗОРИУЛАН “СПОРТ ЦОГЦОЛБОР” ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЖЭЭ

2019 оны 07 сарын 25

        БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа манай мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийнхан иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Бентью хотын төвд байрлах “Спорт цогцолбор”-ыг сэргээн засварлах ажлыг энэ сарын 15-22-ны өдрүүдэд гүйцэтгэснээ хүлээлгэж өглөө. Уг арга хэмжээнд UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахора, мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн захирагч, хурандаа Д.Жавхланбаяр, БНӨСУ-ын Хойд Лиеч мужийн залуучуудын хөгжил, мэдээлэл, спортын яамыг хариуцсан дарга ноён Лам Тунгар, Эрүүл мэнд хариуцсан дарга, ноён Тутлийт Жиеч, мужийн хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн холбоодын дасгалжуулагч нар, баг, тамирчид, НҮБ-ын болон орон нутгийн хэвлэл, мэдээллийн ажилчид, иргэд, хүүхэд, багачууд оролцсон байна.

       Энэхүү цогцолборын засварын ажлыг батальоны дотоод нөөц бололцоонд тулгуурлан хөл бөмбөгийн талбайд 2 сүүдрэвч, гар бөмбөг болон сагсан бөмбөгийн талбайн шийдийг шинэчлэн бүх талбайг олон улсын стандартын дагуу будаж засварлахын зэрэгцээ биеийн тамирын савлуур, дүүжин, мөн эргэн тойронд 30 урт сандлыг хийж байршуулав. “Спорт цогцолбор”-ыг шинэжчлэгдсэнтэй холбогдуулж нөхөрсөг тоглолт зохион байгуулан, оролцсон бүх баг, тамирчдад дурсгалын медаль, спортын иж бүрдэл /сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөгийн тор, бөмбөг/, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад хичээлийн хэрэглэл бэлэглэжээ.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
АРМИЙН ГЕНЕРАЛ О.Л.САЛЮКОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2019 оны 08 сарын 21

Х.САНЧИРДОРЖ: ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАГУУДТАЙ УРАЛДСАН Ч БИД ЧАНСААГАА АХИУЛЖ ЧАДСАН

2019 оны 08 сарын 21

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ХАМГААЛАЛТЫН 3 ЦЭГ БАРЬЖ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2019 оны 08 сарын 20

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД “ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ИЙГ НУТГИЙН ИРГЭДТЭЙ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019 оны 08 сарын 20

П.ЧИНЗОРИГ: МАНАЙХНЫГ МЭРГЭЖЛИЙН МЭРГЭН БУУДАГЧИДТАЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ ӨРСӨЛДЛӨӨ ГЭДГИЙГ ШҮҮГЧИД ХЭЛЖ БАЙСАН

2019 оны 08 сарын 20

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

“СЭЛЭНГЭ-2019” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 08 сарын 16

ХОШУУЧ ГЕНЕРАЛ РОМАН БИНЮКОВ: “МОНГОЛЫН ТАНКЧИД ЧАНСААГАА АХИУЛЖ, ОРОЛЦОГЧ ОРНУУДАД АЙДАС ТӨРҮҮЛЛЭЭ”

2019 оны 08 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1275

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019