МОНГОЛ АДУУНЫ ӨВ СОЁЛЫГ СУРТАЛЧЛАВ

2019 оны 07 сарын 27

             "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооноос ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчдад бэлтгэлээс бусад цагуудад Монгол Улсын зан заншил, түүх уламжлал, соёл урлагийг сурталчилсаар байна. Түүний нэг нь энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан "Адуучин" өдөрлөг байв. Дэлхийд нэрээ дуурсгасан монгол адууны гайхамшиг, монголчуудын адуу маллах өв соёлыг олон улсад сурталчлах зорилго бүхий энэхүү өдөрлөгөөр хурдан хүлгийнхээ зоон дээр урт уурга суналзуулсан 30 гаруй адуучин Төв аймгийн хэд хэдэн сумаас цуглуулсан шилмэл 200 гаруй адуугаа хурааж, уурга шүүрэх, морь булгиулах тэмцээн зохиож ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчдын нүдийг хужирлав.

         Адуучин залуус 40 метрийн зайд газарт хэвтээ уургыг давхиж яваа хурдан хүлгийнхээ нуруун дээрээс ганц бөхийлтөөр шүүрч байгаа нь гадна, дотны зочдыг алмайруулж байв. Наадмыг үзэж сонирхохоор цугласан олон адуучдыг дэмжин уурга шүүрэх тоолонд өөрөөс нь илүүтэй баярлаж, алдаа гаргахад нь дуу халаглаж байв. Уналга эдэлгээнд орж үзээгүй догшин хангал морь сургах нь аль ч орны залуусын амар хийх ажил биш. 10 мянган жилийн тэртээгээс морь гаршуулж эхэлсэн цагаасаа монгол түмэн эмнэг хангал морийг булгиулж, сургаж ирсэн түүхтэй. Эмнэг адууг сургах нь түүнийг зөвхөн уналга эдэлгээнд ашиглах боломжийг бүрдүүлэхээс гадна Монгол залуусын бие бялдраа хөгжүүлэх нэгэн төрлийн дасгал сургалт гэж ахмад буурлуудын маань ярьдаг нь учиртай санжээ.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

 


Сүүлд нэмэгдсэн
МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

ШИНЭ ОФИЦЕРУУДЫГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ, САЛБАРТ ТОМИЛЛОО

2019 оны 09 сарын 09

Б.СЭРГЭЛЭН: МОНГОЛ УЛСЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ГАР БИЕ ОРОЛЦОЖ БУЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИДДАА СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГӨХӨӨР ЭНЭ АЖЛЫГ САНААЧИЛСАН

2019 оны 09 сарын 05

Ж.ГҮРРАГЧАА: ХАЛХЫН ГОЛЫН ТҮҮХТ ОЙ БОЛ БИД БҮГДИЙН ХАМТЫН БАЯР

2019 оны 09 сарын 03

ЭХ ОРОН, ЭР ЦЭРЭГ, ТУСГААР ТОГТНОЛ САЛШГҮЙ АМИН ХОЛБООТОЙ

2019 оны 09 сарын 03

ЦЭРЭГ ТЕХНИКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ѲГѲХ ХУГАЦААГ СУНГАЖ БУЙГ МЭДЭГДЛЭЭ

2019 оны 09 сарын 03

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019