ЦЭРГИЙН НААДАМД 36 ОРНЫ 6000 ГАРУЙ АЛБА ХААГЧИД МЭРГЭЖИЛ УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДӨНӨ

2019 оны 08 сарын 02

          “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан маргааш нээлтээ хийх талаар бид өмнө мэдээлсэн. Энэ жилийн олон улсын цэргийн наадамд дэлхийн 10 орны нутаг дэвсгэрт  36 орны 220 гаруй  багийн  6000 гаруй цэргийн алба хаагчид, 32 төрлийн уралдаанд мэргэжил ур чадвараа сорин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаад  байна.
Өнөөдөр уралдааны зохион байгуулагчид МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Тус хуралд "Аравт" уралдааны зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, тус хорооны орлогч дарга, ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов болон Казахстан улсын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн хэлтсийн сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев нар оролцлоо.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг  олон улсын цэргийн наадам  тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Дэлхийн улс бүхэн өөрийн орны аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах цэрэг армитай бөгөөд цэргийн алба хаагчдынхаа сургалт бэлтгэлийг өндөр түвшинд хангуулж ямагт бэлэн байлгахыг эрмэлзэн, бэлтгэл сургуулилтыг нарийн төлөвлөж тасралтгүй зохион байгуулдаг.
Яг л энэ зорилгоор цэргийн хүний хатуу бэрх, олон талт бэлтгэл сургуулилалтын нэгээхэн хэсгийн үр дүнг бодитоор шалгаж, дүгнэх боломжийг олон улсын цэргийн наадам олгодог. Олон улсын цэргийн наадам анх 2015 онд ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд С.Шойгугын санаачлагаар зохион байгуулж эхлэсэн. Олон улсын цэргийн наадмын нэр хүнд ач холбогдол, оролцогч орнуудын тоо тасралтгүй өсөн нэмэгдсээр байна.
Цэргийн алба хаагч дайн тулааны талбарт бус, тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой гэсэн энх тайванч үзэл санаан доор олон орныг эгнээндээ нэгтгэсэн 5 дахь удаагийн олон улсын “Цэргийн наадам”-д манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж дэлхийн улс орнуудтай батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаагаа бүс нутгийн цэргийн нөхөрлөлөө улам бүр бэхжүүлж ирсэн.
Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” гэсэн төрлүүдэд  оролцож, жилээс жилд амжилтаа ахиулж ирсэн бол энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж, "Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, "Мэргэн буудагчийн зааг”-т үндсэн оролцогчоор, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн галын мастер”, “Аюулгүй орчин”-д ажиглагчаар оролцож байна.
Уралдааны талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар хэлэхдээ “Анх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Олон улсын цэргийн наадам”-ын тоглолтын цар хүрээг өргөтгөж, зохион байгуулагч орнуудыг нэмэгдүүлэх хүрээнд морин цэргийн уралдааныг зохион байгуулах саналыг Монгол Улсын Зэвсэгт хүчинд тавьснаар өнгөрсөн жил анх удаагаа өөрийн эх орондоо туршилтын уралдааныг зохион байгуулж  байсан бол өнөөдөр олон улсын уралдааны бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Дэлхийд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа Аравт олон улсын морин цэргийн анхдугаар уралдаанд нийт найман орон оролцож байгаагаас Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Монгол Улс, Оросын Холбооны Улс оролцогч, АНУ, БНХАУ, Зимбабве, Вьетнам улс ажиглагчаар оролцож байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд хурандаа генерал А.В.Фоминоор ахлуулсан хүндэт төлөөлөгчидтэмцээн уралдааныг үзэ сонирхохоор ирээд байна” гэлээ.
         Уралдаан нь бэлтгэл үе шат, алсын зайн морин марш, богино зайн холимог буухиа, төгсгөлийн буюу тэмцээнийг дүгнэх гэсэн дөрвөн үе шаттайгаар явагдна. Алсын зайн морин марш нь төв аймгийн хэд хэдэн сумдыг дамжин уул хад, гол ус, элс хайрга гэх зэрэг байгалын хүндрүүлсэн нөхцөлд усан саад гатлах, морин дээрээс гаранат шидэх гэх зэргээр тусгайлан төхөөрөмжилсөн цэгүүдэд өгөгдсөн даалгаварыг гүйцэтгэн  130 км зайг туулна.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

ШИНЭ ОФИЦЕРУУДЫГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ, САЛБАРТ ТОМИЛЛОО

2019 оны 09 сарын 09

Б.СЭРГЭЛЭН: МОНГОЛ УЛСЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ГАР БИЕ ОРОЛЦОЖ БУЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИДДАА СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГӨХӨӨР ЭНЭ АЖЛЫГ САНААЧИЛСАН

2019 оны 09 сарын 05

Ж.ГҮРРАГЧАА: ХАЛХЫН ГОЛЫН ТҮҮХТ ОЙ БОЛ БИД БҮГДИЙН ХАМТЫН БАЯР

2019 оны 09 сарын 03

ЭХ ОРОН, ЭР ЦЭРЭГ, ТУСГААР ТОГТНОЛ САЛШГҮЙ АМИН ХОЛБООТОЙ

2019 оны 09 сарын 03

ЦЭРЭГ ТЕХНИКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ѲГѲХ ХУГАЦААГ СУНГАЖ БУЙГ МЭДЭГДЛЭЭ

2019 оны 09 сарын 03

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019