"АРАВТ" ОЛОН УЛСЫН МОРИН ЦЭРГИЙН АНХДУГААР УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2019 оны 08 сарын 03

            "Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан эхэллээ."Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү уралдааны нээлтийн ёслолд Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Монгол Улсад суугаа Элчин сайдууд болон Батлан хамгаалахын атташе нар, оролцогч орнуудын баг тамирчид, хамтран ажиглагч байгууллагын төлөөлөл оролцлоо. Моринд хайртай монголчууд ч нээлтийн ёслолыг үзэхээр олноороо цугласан байв.

ОРОЛЦОГЧ ОРНООС ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ОРОН БОЛЛОО

           Уралдааныг нээж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат хэлсэн үгэндээ "Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, Монгол Улсад тавтай морилохыг хүсье. Дэлхийн улс бүхэн өөрийн орны аюулгүй байдлыг сахин хамгаалах цэрэг армитай бөгөөд цэргийн алба хаагчдынхаа сургалт бэлтгэлийг өндөр түвшинд байлгахыг эрмэлзэж, дасгал сургуулилтыг тасралтгүй зохион байгуулдаг билээ. Цэргийн алба хаагч бүрийн олон талт бэлтгэл сургуулилтын нэгээхэн хэсгийн үр дүнг бодитоор шалгаж, дүгнэх боломжийг олон улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа "Аравт" морин цэргийн уралдаан бидэнд олгож байна. "Цэргийнхэн дайн тулааны талбарт бус харин тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой" гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн "Олон улсын цэргийн наадам" манай улса оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, олон орны Зэвсэгт хүчнүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлсээр байгаа юм. Олон орны цэрэг эрсийн хувьд энх тайван эв нэгдэл, илтгэлцэл, нөхөрлөлийн бэлэгдэл болсон олон улсын цэргийн наадам улам хүрээгээ тэлж, энэ жил 10 улсад 32 төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулагдахаар бэлтгэлээ хангаж, энэ цаг үед нээлтээ хийж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчинд дэлхийн улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэх найрамдлын гүүр болж буй олон улсын цэргийн наадмын үзэл санааг анхнаас нь дэмжиж тасралтгүй амжилттай оролцож ирсэн. Бидний урилгыг халуун дотноор хүлээн авч, эзэн Чингис хааны өлгий нутагт анх удаагаа зохион байгуулагдаж байгаа "Аравт" олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, эртнээс уламжлалт харилцаатай анд нөхөддөө Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчдын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж, уралдаандаа амжилт гаргахыг хүсье" гэсэн юм.

МОНГОЛЫН ТҮҮХ БОЛ МОРЬТОН ДАЙЧДЫН ТҮҮХ ЮМ

              Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас "Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар уралдаанд амжилт хүсч, мэндчилгээ ирүүлснийг уралдааны Ерөнхий шүүгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ уншиж сонордуулсан юм. Ерөнхийлөгчийн илтгээлтэд "ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг "Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд Монгол Улсад анх удаа "Аравт" олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж байгаад Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд баяртай байна. "Аравт" бол Монголын анхны төрт улс Хүннү гүрнээс уламжлан, Чингис хаан "Их Монгол" улсыг байгуулах үестээ улам боловсронгуй болгож, улсаа засаглахад ашигласан цэрэг-иргэний шинжигй хослуулсан засаг захиргааны систем. Монголын төдийгүй дэлхийн цэргийн түүхэнд алдаршсан нарийн чанд зохион байгуулалттай нэгж бүтэц байлаа. Монголын түүх бол морьтон дайчдын түүх гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Чингис хаан болон түүний залгамжлагчдын дэлхийн талыг эзэлсэн байлдан дагуулал бол чухамдаа морин цэргийн түүх юм" гээд уралдаанд оролцогчид, ажиглагчдад амжилт хүссэн байлаа.

          "Аравт-2019" олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулах хорооны дарга, хошууч генерал Ж.Бадамбазар баг тамирчдынхаа хамт морьтой ёслолын жагсаалыг үзүүллээ. Төгсгөлд нь Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга болон Дорнод цэргийн тойргийн Дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болсон юм.

          Дашрамд сонирхуулахад наймдугаар сарын 4-ний өдрийн нэгдүгээр гараанд Бүгд Найрамдах Казахстан Улс, хоёрдугаар гараанд Бүгд Найрамдах Киргиз Улс, наймдугаар сарын 5-ны өдрийн нэгдүгээр гараанд Монгол Улс, хоёрдугаар гараанд ОХУ-ын баг тамирчид 130 км маршид гарна. Баг тамирчид 130 км замыг туулах явцдаа дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэх бөгөөд алсын зайн марш нь хоёр өдөр, нэг шөнө үргэлжилнэ.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин

 


Сүүлд нэмэгдсэн
ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД “ДАНКОН“ МАРШИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 11 сарын 07

Б.БААСАНСҮРЭН: ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН ҮГ, ЭЛБЭРЭЛ, ГЭГЭЭН САЙХАН БҮХНИЙ ИЛРЭЛ, ЭРХЭТ ОРЧЛОНД ЭХЭЭС МЭНДЭЛСЭН ХҮН БҮХНИЙ ЗҮРХНИЙ ДУУДЛАГА БОЛ ЭЭЖ ГЭДЭГ ҮГ ЮМ

2019 оны 11 сарын 05

ХУРАНДАА ЦОЛ ОЛГОВ

2019 оны 11 сарын 02

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД СУРГАЛТАД СУУЖ МӨН НҮБ-ЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019 оны 11 сарын 02

Д.САМДАНЖАМЦ: ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙД ИЖ БҮРЭН ГЭР БЭЛЭГЛЭХ АЯНЫГ САНААЧИЛСАН МААНЬ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ ЗҮЙЛ ЮМ

2019 оны 10 сарын 29

2019 ОНД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, ИРГЭДЭЭС ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

2019 оны 10 сарын 26

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

2019 оны 10 сарын 25

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХАМТ ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019 оны 10 сарын 25

МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019