"АРАВТ"-ЫН ХОЛБОО БЭЛЭН

2019 оны 08 сарын 03

            “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны Холбоо, хяналтын систем зохион байгуулах бүлгийнхэн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн хээрийн байрлалын холбоо, хяналтын системийг бүрэн суурилууллаа. 

             ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Олон улсын цэргийн наадам”-ын төрлийг өөрийн нутагт зохион байгуулагч орнуудад гурван төрлийн шаардлага тавьсан байна. Нэгдүгээрт, шүүгчдийн бүрэлдэхүүний ажиллах нөхцөлийг хангаж, дэмжлэг үзүүлэх. Үүнд шүүгчид болон үзэгчид тамирчдын үүрэг гүйцэтгэлийг дэлгэцээр шууд харж байх ёстой. Энэ нь ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд чухал нөлөөтэй. Хоёрдугаарт, уралдаан зохион байгуулах төв хороотой интернэтээр шууд холбогдож, олон улсын хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн ажиллах нөхцөлийг бүрэн хангаж өгөх ёстой. Гуравдугаарт, тамирчдын аюулгүй байдлыг хангах ёстой гэж. Тэгвэл манай цэргийн холбооныхон дээрх шаардлагуудыг бүрэн хангасан байна. Богино зайн маршийн цэгүүдэд хяналтын камерууд суурилагдаж, алсын зайн маршийн маршрутын дагуух таван цэгт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн холбоочид команд штабын машинтайгаа байрлаж эхэллээ. Тэд усан саад, морь бугуйлдаж, уналгад бэлтгэх, хээрийн хоноглолт, шархтанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шархтан, сум, галт хэрэглэлийг хөнөөлийн голомтоос татан гаргах цэг бүр дээр томилогдон үүрэг гүйцэтгэж байна. Дэд хурандаа М.Батхуяаг алсын зайн маршийн маршрутын цэгүүдэд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын бэлтгэл ажлыг шалгаад гарах зөвшөөрлийг өгсөн юм. Нарийн шалгадагийн учир нь хөдөө хээр, уул талд нэг л утас, нэг батарэй дутахад холбооны бүх үйл ажиллагаа доголдох учраас нарийвчилсан үзлэгийг хийж, алба хаагчдыг өөрсдийн аюулгүй байдлаа сайтар хангаж байгаа нь энэ аж. Харин тамирчдын аюулгүй байдлыг хангах хүрээнд баг бүрт зүг чиг заагч буюу GPS суулгаж. Ингэснээр хиймэл дагуулаас тухайн баг тамирчдыг хаана явж байгааг 24 цагийн туршид хянах боломжтой болж байгаа юм. Холбооныхны “Аравт” уралдааны үеэр ашиглах өөр нэг томоохон ажил нь IP технологид суурилсан радио станц. Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаа нэвтрүүлж байгаа энэ технологийн ачаар 130 км-ын цаанаас ч гар станцаар холбогдож, цагийн байдлын мэдээ, мэдээллийг шууд дамжуулна гэсэн үг. Холбооныхны амжилт үүгээр зогсохгүй 15 метр өндөр бүхий станцтай болж. Энэ станцад тоон радион станцуудыг дахин дэмжүүлэгч болон үүрэн телефоны антенийг суурилуулуулснаар 4G системийг нэвтрүүлэх боломж бүрдэж, холбоо тасралтгүй, чанартай явагдах орчин ийнхүү бүрдсэн нь энэ. Цаашдаа энэхүү станцыг “Аравт”-аар хязгаарлагдахгүйгээр олон улсын болон хамтарсан сургуулиуд, томоохон арга хэмжээнд ашиглах боломжтой боллоо. Энэхүү томоохон ажлыг явуулахад Монгол Улсын холбоо мэдээллийн байгууллагууд, үүрэн телефоны хувийн компаниудтай хамтран ажилласан байна.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД “ДАНКОН“ МАРШИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 11 сарын 07

Б.БААСАНСҮРЭН: ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН ҮГ, ЭЛБЭРЭЛ, ГЭГЭЭН САЙХАН БҮХНИЙ ИЛРЭЛ, ЭРХЭТ ОРЧЛОНД ЭХЭЭС МЭНДЭЛСЭН ХҮН БҮХНИЙ ЗҮРХНИЙ ДУУДЛАГА БОЛ ЭЭЖ ГЭДЭГ ҮГ ЮМ

2019 оны 11 сарын 05

ХУРАНДАА ЦОЛ ОЛГОВ

2019 оны 11 сарын 02

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД СУРГАЛТАД СУУЖ МӨН НҮБ-ЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019 оны 11 сарын 02

Д.САМДАНЖАМЦ: ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙД ИЖ БҮРЭН ГЭР БЭЛЭГЛЭХ АЯНЫГ САНААЧИЛСАН МААНЬ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ ЗҮЙЛ ЮМ

2019 оны 10 сарын 29

2019 ОНД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, ИРГЭДЭЭС ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

2019 оны 10 сарын 26

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

2019 оны 10 сарын 25

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХАМТ ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019 оны 10 сарын 25

МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019