МОНГОЛЫН БАГ ШИЛДЭГ ТАМИРЧДААР БҮРДЖЭЭ

2019 оны 08 сарын 03

           ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний баг Зэвсэгт хүчний 120, 232, 256, 330 дугаар ангийн шилдэг офицер, ахлагчаас бүрджээ. Олонх нь Зэвсэгт хүчний уралдаан тэмцээний тэргүүн эгнээнд явдаг тамирчид. Тухайлбал, тасгийн дарга, дэслэгч Т.Түмэнцэнд гэхэд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактик, гурван төрөлт, саадын зурвас мэргэн буудагчийн хоёр төрөлт, өвлийн хоёр төрөлт, зуны таван төрөлт, цэрэгжлийн гимнастик гээд олон уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож ирсэн спортын мастер. Жүдо бөхийн дэд мастер. Зэвсэгт хүчний уралдаан тэмцээн бүрт манлайлан оролцдог дэслэгч маань Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн биеийн тамир, спортын дарга бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумынх. Магадгүй малчин айлд төрж өссөн түүний хувьд эмнэг сургаж, хурдны морь унах нь гар доорх “ажил” нь байх. Моринд эрэмгий, спортод гарамгай энэ залуу эх орондоо зохион байгуулагдаж байгаа морин цэргийн уралдаанд монгол цэрэг л түрүүлэх ёстой. Түүний төлөө манай баг тамирчид маш их хичээж байгаа, багийн дасгалжуулагч, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг өөрийнх нь хүүхэд шигээ хайрлаж, зэмлэж байдагт нь баярлаж явдаг гэлээ. Аав, ээж нь уралдааны хаалтын ёслолыг нь үзэхээр хөдөөнөөс ирэх болсонд баяртай буйгаа ч дуулгалаа.

       Тус багийн олон шилдэг тамирчны нэг нь дэслэгч Г.Цэнд-Аюуш (256), дэслэгч Г.Өлзийбаяр (232), ахлагч М.Идэрбат (330) нар юм. Дэслэгч Г.Цэнд-Аюуш мөн л Зэвсэгт хүчний уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн сагсан бөмбөг болон гар бөмбөгийн шилдэг довтлогч. Монгол Улсын Зэвсэгт хүчний тэргүүний алба хаагчдаас шигшигдэж, “Аравт”-ын анхны оролцогч болж байгаадаа баяртай байгаа. Хамгийн том зорилт нь багаараа түрүүлэх гэсэн бол дэслэгч морь бугуйлдахдаа сурмаг дэслэгч Г.Өлзийбаяр баг хамт олноо нэг гар шиг цул гэж онцлов. Тэдний хувьд нь онооноос нь “чангаах” дасгал харьцангуй гайгүй. Зургаадугаар сараас эхэлсэн сургалтын үр дүнг одоо л харах ёстой. Бид монгол хүлгийн эзэд гэдгээ баталж, “Аравт”-д түрүүлэхийн төлөө бүгд хичээж байгаа гэлээ. Харин ахлагч М.Идэрбатын хувьд 2012 онд БХИС-ийн Ахлагчийн сургуулийг дүүргэснээс хойш Зэвсэгт хүчинд алба хааж байна. 2013, 2014, 2017, 2019 оны Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд анги байгууллагаараа амжилттай оролцсон шилдэг ахлагч ажээ.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин

 


Сүүлд нэмэгдсэн
ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД “ДАНКОН“ МАРШИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 11 сарын 07

Б.БААСАНСҮРЭН: ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН ҮГ, ЭЛБЭРЭЛ, ГЭГЭЭН САЙХАН БҮХНИЙ ИЛРЭЛ, ЭРХЭТ ОРЧЛОНД ЭХЭЭС МЭНДЭЛСЭН ХҮН БҮХНИЙ ЗҮРХНИЙ ДУУДЛАГА БОЛ ЭЭЖ ГЭДЭГ ҮГ ЮМ

2019 оны 11 сарын 05

ХУРАНДАА ЦОЛ ОЛГОВ

2019 оны 11 сарын 02

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД СУРГАЛТАД СУУЖ МӨН НҮБ-ЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019 оны 11 сарын 02

Д.САМДАНЖАМЦ: ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙД ИЖ БҮРЭН ГЭР БЭЛЭГЛЭХ АЯНЫГ САНААЧИЛСАН МААНЬ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ ЗҮЙЛ ЮМ

2019 оны 10 сарын 29

2019 ОНД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, ИРГЭДЭЭС ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

2019 оны 10 сарын 26

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

2019 оны 10 сарын 25

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХАМТ ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019 оны 10 сарын 25

МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019