МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: АЛСЛАГДСАН 100 ГАРУЙ СУМ ОРОН НУТГАА ХӨГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

2019 оны 08 сарын 07

          Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 5-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжиж буй “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

      Түүхт Халхголын тулалдааны 80 жилийн ойг энэ жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу “Шинэ сум” төслийг Халхголд хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халхгол сумыг шинэчлэх төслөө танилцуулж, улмаар ОХУ-ын тал санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн.

       Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халхгол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж, 8 сая евро хандивлах болсноо мэдэгдсэнээр, газар шорооны ажил 2019 оны дөрөвдүгээр сарын 3-нд эхэлсэн юм.
Ирэх сард ашиглалтад хүлээлгэн өгөх энэхүү томоохон бүтээн байгуулалтыг ОХУ-ын "Роснефть" компанийн 8 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Барилгын ажилд "Их модун" ХХК, Зэвсэгт хүчний 338, 110-р барилгын цэргийн ангийн алба хаагчид, сумын иргэд зэрэг 500 гаруй хүн гар бие оролцож байгаа юм.

        Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ сумын барилгын явцтай танилцах үеэр, "“Бид XX зууны хөдөөгийн бодлогыг 1950, 1960 онд гаргаж байсан. Одоо ХXI зууны шинэ хөдөө, орон нутгийн бодлогоо гаргах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг бүх түвшинд ярьж, хэлэлцэж эхэлсэн энэ үед тус хуулийн төсөлд тусгагдсан засаг, захиргааны асуудлыг хөндөж ярилцах хэрэгтэй. Мөн XXI зуунд хүн яаж амьдрах ёстой вэ, малчдын орлогыг хэрхэн тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарлаа хандуулах шаардлагатай юм. Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай Халх гол суманд газар тариаланг хөгжүүлж, хөрш зэргэлдээ улс, хот руу бүтээгдэхүүн гаргах боломж бий. Өөрөөр хэлбэл, орон нутагт нь боловсруулах үйлдвэр барих зэргээр төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж байна. Мөн Халх голын тулалдааны 80 жилийн ойн баяраар бөх барилдуулж, морь уралдуулаад зогсох бус бодит бүтээн байгуулалт босгоё гэж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ ярьсан. Үр дүнд нь бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлсэн. 2019 оны есдүгээр сарын 3-нд бид 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ үед шинэ сумын бүтээн байгуулалт дуусж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байх болов уу. Энэ мэтээр бид алслагдсан 100 гаруй сум, орон нутгаа хөгжүүлэх шаардлагатай” гэлээ.

                              ХАЛХГОЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
                  “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламжийг барьж байгуулж байна. Ингэхдээ дэд бүтцийг буюу халуун хүйтэн ус, ариун цэврийн байгууламжийг шийдэж байгаа юм.
Мөн энэ үеэр Эрхүү мужаас бэлэглэсэн ОХУ-ын маршал Г.К.Жуковын дөрвөн метр өндөр морьт хөшөөг Халх гол суманд сүндэрлүүлсэн байв. Энэ тухай Эрхүү мужийн Хөрөнгө оруулалт хөгжлийн агентлагийн төлөөлөгч А.С.Просекин “Халх голын байлдаан манай хоёр орны түүхэнд тодоор бичигдэх том ялалт байсан. Бидний бэлэг болгож буй энэхүү хөшөөг суурилуулах ажлыг энд ажиллаж буй барилгачид хоёр хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн" гэв.
                         Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОБЕГ болон нутгийн удирдлагууд Халх гол сумын цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын мод тарьж, эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож буй цэргийн алба хаагчидтай үдийн зоог барилаа.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД “ДАНКОН“ МАРШИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 11 сарын 07

Б.БААСАНСҮРЭН: ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН ҮГ, ЭЛБЭРЭЛ, ГЭГЭЭН САЙХАН БҮХНИЙ ИЛРЭЛ, ЭРХЭТ ОРЧЛОНД ЭХЭЭС МЭНДЭЛСЭН ХҮН БҮХНИЙ ЗҮРХНИЙ ДУУДЛАГА БОЛ ЭЭЖ ГЭДЭГ ҮГ ЮМ

2019 оны 11 сарын 05

ХУРАНДАА ЦОЛ ОЛГОВ

2019 оны 11 сарын 02

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД СУРГАЛТАД СУУЖ МӨН НҮБ-ЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019 оны 11 сарын 02

Д.САМДАНЖАМЦ: ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙД ИЖ БҮРЭН ГЭР БЭЛЭГЛЭХ АЯНЫГ САНААЧИЛСАН МААНЬ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ ЗҮЙЛ ЮМ

2019 оны 10 сарын 29

2019 ОНД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, ИРГЭДЭЭС ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

2019 оны 10 сарын 26

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

2019 оны 10 сарын 25

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХАМТ ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019 оны 10 сарын 25

МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019