ХОЛИМОГ ХОСЫН ХАЛЗ ТУЛААНД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2019 оны 08 сарын 14

             Мэргэн буудагчдийн дэлхийн аварга гэж хэлж болох “Мэргэн буудагчийн зааг” тэмцээний сүүлийн өдөр “Мэргэн буудагчийн биатлон”, “Мэргэн буудагчийн холимог хосын халз тулаан”-ы дасгалууд явагдаж аваргуудаа тодрууллаа. Энэхүү дасгалууд нь тус тэмцээний хамгийн их өрсөлдөөн гарж, оролцогчдоос бие бялдарын болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг шаарддаг төрлүүд юм. Мөн бусад шатанд явагдсан дасгалуудад үзэгч, дэмжигчдыг байхыг хориглож, зөвхөн шүүгчдийн бүрэлдэхүүний байлгадаг. Харин тус хоёр төрлийг оролцогч орны тамирчид, хөгжөөн дэмжигч нар болон орон нутгийн иргэдийг үзэж сонирхохыг зөвшөөрч, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нээлттэй цацдагаараа бусад дасгалуудаасаа ялгарах онцлогтой.
Манай баг тамирчдаас ахлах ахлагч Б.Төртогтох /015 дугаар анги/, ахлах ахлагч Ч.Одхүү /327 дугаар анги/ нар “Мэргэн буудагчийн холимог хосын халз тулаан”-д өрсөлдсөн. Уг төрлийн онцлог нь тэмцээн оролцогч орнууд тус бүр хоёр мэргэн буудагчийг оролцуулах бөгөөд тэдгээр нь сугалаагаар нэгнээ суглаж хамтран дасгалыг гүйцэтгэж, өрсөлдөгч нараас түрүүлж байгаа унагааснаар дараагийн шатанд шалгардаг. Харин хожигдсон хос шууд тэмцээнийг дуусгадаг. 
Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн салааны ахлагч, ахлах ахлагч Ч.Одхүү нь Азербайжан Улсын Зэвсэгт хүчний ахлагч Элбрус Насиповыг сугалсан бөгөөд тэд өрсөлдөгч нараа ээлж дараалан ялсаар “Мэргэн буудагчийн холимог хосын халз тулаан”-д гуравдугаар байр эзлэн, хүрэл медаль хүртэж, Монголын мэргэн буудагчдын амжилтын буухиаг үргэлжлүүлсэн сайхан амжилтыг үзүүллээ.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин

 


Сүүлд нэмэгдсэн
АРМИЙН ГЕНЕРАЛ О.Л.САЛЮКОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2019 оны 08 сарын 21

Х.САНЧИРДОРЖ: ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАГУУДТАЙ УРАЛДСАН Ч БИД ЧАНСААГАА АХИУЛЖ ЧАДСАН

2019 оны 08 сарын 21

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ХАМГААЛАЛТЫН 3 ЦЭГ БАРЬЖ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2019 оны 08 сарын 20

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД “ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ИЙГ НУТГИЙН ИРГЭДТЭЙ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019 оны 08 сарын 20

П.ЧИНЗОРИГ: МАНАЙХНЫГ МЭРГЭЖЛИЙН МЭРГЭН БУУДАГЧИДТАЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ ӨРСӨЛДЛӨӨ ГЭДГИЙГ ШҮҮГЧИД ХЭЛЖ БАЙСАН

2019 оны 08 сарын 20

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

“СЭЛЭНГЭ-2019” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 08 сарын 16

ХОШУУЧ ГЕНЕРАЛ РОМАН БИНЮКОВ: “МОНГОЛЫН ТАНКЧИД ЧАНСААГАА АХИУЛЖ, ОРОЛЦОГЧ ОРНУУДАД АЙДАС ТӨРҮҮЛЛЭЭ”

2019 оны 08 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1275

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019