СПОРТООР ИЛҮҮРХЭЖ, УР ЧАДВАРААР ЭН ТЭНЦҮҮХЭН ӨРСӨЛДЛӨӨ

2019 оны 08 сарын 14

              “Цэргийн наадам- 2019” цэргийн мэргэжлийн олон төрөлтийн тэмцээний зарим төрлүүд эхнээсээ өндөрлөж оролцогч улс орнуудын баг тамирчид арвин их туршлага хуримтлуулан эх нутаг руугаа буцаж байна. “Хээрийн гал тогоо” олон улсын тэмцээний төрөлд энэ жил 10 улсын цэргийн тогооч нар оролцлоо. Манай улс 4 дэх жилдээ оролцсон бөгөөд энэ жил Зэвсэгт хүчний 7 анги, байгууллагын есөн хүнээс бүрдсэн баг оролцсон юм. 

               Тэмцээний зааврын дагуу төрөл бүрийн хоол, зууш, шүүс, талх нарийн боов хийх, буудлага гэсэн үндсэн гурван төрлөөр явагдаж дүнгээ гаргаснаас манай тогооч, нарийн боовчдын авсан оноо шагналт байр эзэлсэн багуудаас 3-хан оноогоор дутаж, ур чадвараараа эн тэнцүүхэн өрсөлдлөө. 

Энэ удаагийн тэмцээнд 
Нэгдүгээр байранд ОХУ
Хоёрдугаар байранд Беларусь Улс 
Гуравдугаар байранд Казахстан Улс, Узбекистан Улсын багууд эхний шагналт байруудад шалгарсан байна.

                   Гэвч манай баг тамирчид Хээрийн гал тогоо тэмцээнд оролцогч орнуудын дунд зохион байгуулсан спортын буухиа цогцолбор тэмцээнд нэгдүгээр байр, турник болон спортын бусад хэрэглэл ашиглан явагдсан хүч тамирын тэмцээнд 3 дугаар байр тус тус эзэлж, цом, медалийн эзэд боллоо. 
Төгсгөлд нь дүгнэж хэлэхэд “Хээрийн гал тогоо” тэмцээний шүүлт, зохион байгуулалт тэр бүр олон нийтэд нээлттэй биш, хөшигний ард явагдаж ирсэн нь оролцогч баг тамирчдын амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг оролцогч зарим орнуудын төлөөлөл хэлж байлаа. Тиймээс тэмцээний зохион байгуулалтыг илүү боловсронгуй болгож, шүүлтийг ил тод, шударга явуулж байх санал хүсэлтийг манай улсын багийн ахлагч, Олон улсын шүүгч хурандаа Б.Батням тэмцээний зохион байгуулах коммист албан ёсоор гаргасан юм.
Түүний хүсэлтийг тэмцээнийг зохион байгуулагчид хүлээн авч ирэх жил зохиогдох тэмцээний заавар, журамд тусгахаа илэрхийлсэн байна.

2019.08.14. Москва.

Эх сурвалж: "ДУУЛГА" студи 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019