“ТОРГОНЫ ЗАМ -2019” ОЛОН УЛСЫН АВТОРАЛЛИГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛАВ

2019 оны 08 сарын 14

           ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын  газар нутгаар 2019 оны 07-р сарын 06-наас 16-ны өдрүүдэд 5000 гаруй км үргэлжилэн уралдсан “Торгоны зам-2019” олон улсын автораллиг манай улс тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. Тус уралдаанд 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин уралдаж хурд хүчээ сорьсон.
Уг уралдааныг 2019 оны 07-р сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүдэд талархал гардууллаа. Талархлыг “Торгоны зам” автораллигийн улсын ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уралдааны дамжин өнгөрөх баазыг байгуулсан ЗХЖШ-ын Ар талын газрын дарга бригадын генерал М.Эрдэнэдалайд гардуулж, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн алба хаагч зохион байгуулагчдад баяр хүргэлээ.
Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол Улс олон улсын шинж чанартай тэмцээнийг зохион байгуулах чадвартай гэдгээ баталж, цаашид энэ төрлийн тэмцээн, уралдаан, бусад нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах бааз, суурьтай болсон нь чухал юм” гэдгийг дурдлаа.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019