МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

              ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимовын урилгаар Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат энэ сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд наймдугаар сарын 16-ны өдөр ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов Батлан хамгаалах яамнаа хүлээн авч уулзлаа. Түүнийг дагалдан Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын зөвлөх, хурандаа Г.Лүндэн, ҮБХИС-ийн Тэргүүн дэд захирал, хурандаа Д.Баасандамба, Монгол Улсаас ОХУ-д суугаа Батлан хамгаалахын атташе, бригадын генерал Г.Энхбаатар, дэд хурандаа Г.Одбаяр нар байлцлаа.

          Уулзалтын эхэнд хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаа амжилттай хөгжсөөр байгаад сэтгэл ханамжтай байгааг хоёр тал дурьдаад, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.
Тодруулбал Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат хэлсэн үгэндээ: “ Манай хоёр улсын хооронд байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын зэвсэгт хүчинд тодорхой хэмжээний зэвсэг техникийг нийлүүлдэг. Мөн Монгол Улсын цэргийн алба хаагчдыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн академи, их дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцлөөр болон буцалтгүй тусламжийн журмаар сурган бэлтгэж ирсэнд талархаж байна” гэдгээ илэрхийлсэн.

          Түүнчлэн Монгол Улсын зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг шинэчлэн сайжруулахад шаардлагатай байгаа асуудлуудын талаар болон Монголын цэргийн алба хаагчдыг тогтмол суралцуулах, Монгол Улсын зэвсэгт хүчин, ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зэрэг асуудлаар харилцан ярилцсан бөгөөд цаашид 2 талаасаа дэмжиж ажиллахаар тохиролцов. Уулзалтын төгсгөлд ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, армийн генерал В.В.Герасимовыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг хүндэтгэн урилаа.

           Тийнхүү ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбатын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал энэ сарын 17-ны өдөр Москва хотноо болох Олон Улсын цэргийн наадмын хаалтын арга хэмжээнд оролцсоноор өндөрлөх юм.
Эх сурвалж: “ДУУЛГА”студи. 2019.08.16 Москва. Б.Сарнай.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019