Ж.ГҮРРАГЧАА: ХАЛХЫН ГОЛЫН ТҮҮХТ ОЙ БОЛ БИД БҮГДИЙН ХАМТЫН БАЯР

2019 оны 09 сарын 03

     Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойн баярын энэ өдөр БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, нийслэлийн удирдлагууд, "Орос дахь Монголын анд нөхөд" нийгэмлэгийнхэн БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

         Хүндэтгэл үзүүлэх ёслолд БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар В.П.Савиных, ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан, "Орос дахь Монголын анд нөхөд" нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа В.А.Бабушкин, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков, ЗХУ, болон баатруудын үр хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков “Монгол Оросын ахан дүүсийн харилцаатай хамтарч ажиллан, Халхын голд хамтарч энэ том ялалт авчирсан. Энэ сайхан баярын өдөр сэтгэгдэл өндөр байна. Цаашдаа ч хамтарч ажиллана. Бүгдэд Халхын голын түүхт ялалтын 80 жилийн баярын ойн мэндийг хүргэе” гэлээ. Мөн БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа “Халх голын ялалт бол хамтын ялалт, хамтын баяраа бид өнөөдөр тэмдэглэж байна. Халхын голын ялалтын түүхэн ойг өндөр дээд хэмжээнд манай хоёр ард түмэн тэмдэглэж төр засгийн удирдлагууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлан ирсэн байна. Манай засаг төрөөс ихээхэн ач холбогдол өгч тэмдэглэх зохион байгуулах хороо гаргаж бараг бүтэн жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэлээ. Өнөөдөр энэхүү баярын ажиллагаанд манай Орос андууд бидэнтэй хамтран ажилладаг Оросын Найрамдлын нийгэмлэгийн шугамаар миний анд нөхөр сансрын нисгэгч В.А.Жанибеков, Оросын найрамдлын нийгэмлэгийн дарга зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Энэ сайхан боломжийг ашиглаад нийт цэргийн алба хаагчиддаа нийт ард иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэе. 

         Монгол Улсын баатар Л.Дандарын нагац дүү хилийн цэргийн бэлтгэл дэд хурандаа А.Асгалт: Өнөөдөр Монголд төдийгүй ОХУ-д том тэмдэглэлт үйл явдал болж байна. Учир нь бидний өвөг дээдэс, ах эгч нар маань Халхын голын дайнд гавьяа байгуулж амь нас бүлээн цусаа урсгаж энэхүү өнөөдрийн түүхэн ялалтын 80 жилийн ой тохиож энэ ажилд манай эх орон, ард түмэн өвөг дээдэс, ахмад дайчид тэнд байлдаж байсан гавьяатай хүмүүс энэ сайхан тэмдэглэлт өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа. Өнөөдөр би өөрийн нагац ахынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд цэцэг өргөж байна. Энэ сайхан үйл явдлыг хараад сэтгэл маш их хөдөлж байна. Яагаад гэвэл би өөрөө хилийн цэрэгт урд хойд хил дээр алба хааж байсан чухал тэр хүний зааж сургаж байсан гавьяат үйлсийг өнөөдөр миний үр хүүхэд ач зээ нарт үлдээж буйд сэтгэгдэл өндөр байна.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019