П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

              Их бүтээн байгуулалтын ажилд Монгол Улсын Зэвсэгт хүчин цэргийн алба хаагчдыг хамруулан томоохон үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний 7781, 7782 дугаар ангиуд байгуулагдан Тавантолгой-Зүүнбаян  чиглэлийн 416.4 км төмөр замын доод бүтэц барих ажлыг гүйцэтгэсээр байна. Өнгөрсөн хугацаанд ажил эрчимтэй сайн явагдаж буй талаар ЗХ-ний 7781 дүгээр ангийн захирагч, бригадын генерал П.Доржсүрэн дурдсан. Өөрсдийн хөрөнгөөрөө  цэргийн алба хаагчдад “Сэгитекс” компанийн ерөнхий захирал Б.Сэргэлэн, менежер Н.Тунгалаг нар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжээсээ хүлээлгэн өгсөн юм.

              Энэ үеэр ЗХ-ний төмөр замын 7781 дүгээр ангийн захирагч, бригадын генерал П.Доржсүрэн “Энэхүү бүтээн байгуулалтанд оролцож буй цэргийн алба хаагчдыг дэмжиж ялангуяа гэрээсээ хол өдөржин, шөнөжин ажиллаж буй бид бүхний ажлыг хүндэтгэж буйд баярлаж байна. Бидэнд  Монгол Улсын ирээдүй болсон бүтээн байгуулалтын энэ их хувь заяатай ажил олдож буйг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад мэдээллийн эх сурвалжаар олж мэдээд энэ ажлыг дэмжиж буй та бүхэн маань биднийг дулаахан хувцастай явуулахын тулд сэтгэл гаргаж өөрсдийн компаниасаа үнэ төлбөргүйгээр дулаан хувцас хандивлаж буй “Сэгитекс” компанийн захирал Б.Сэргэлэн түүний менежер Н.Тунгалаг нарт баярлалаа. Энэ бол сэтгэлийн бэлэг. Дулаахан яваасай, ажил төрлөө хийхдээ даарахгүй байгаасай гэсэн сэтгэлийн хариуд удирдлагын зүгээс болон хувиасаа баярлаж буйгаа илэрхийлье” гэж онцоллоо.

Б.СЭРГЭЛЭН: МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР МОНГОЛ МАЛЫН НООСООР ХИЙСЭН ХУВЦСЫГ МИНЬ ХҮЛЭЭН АВНА УУ
             Өөрийн хувийн зардлаар цэргийн алба хаагчдад хувцас үйлдвэрлэн түүнийгээ хүлээлгэх үеэр нь Б.Сэргэлэн захиралтай уулзлаа.  Тэрээр энэ их бүтээн байгуулалтын ажлыг хараад “П.Доржсүрэн даргатай явж та бүгдийн хийж буй ажлыг харлаа. Үнэхээр бахархах сэтгэл төрж байна. Манайхан цэргүүдээр замын ажил хийлгэж байна гэхээр шүүмжлэх, магтах сайшаах нь ч цөөнгүй байсан. Гэвч би цэрэг байгаагүй ч ийм сайхан бүтээлч хүмүүст сэтгэлийн дэм үзүүлье гэж бодоод үүнийг хийхийг анх санаачилсан. Тэгээд ч манайх өөрөө Монгол ноос ноолуурын тоног төхөөрөмж нийлүүлдэг байгууллага болохоос үйлдвэрлэгч биш ч гэлээ энэ бүгдийг хийж авчирлаа. Монгол хүний гараар бүтээсэн монгол малын ноосоор хийсэн хувцасыг минь хүлээж авна уу” гэлээ.

 

Б.ТАМИР: БИД БҮХЭН ТӨЛӨВЛӨСӨН АЖЛАА ХУГАЦААНДАА ДУУСГАНА
              Цэргийн алба хаагчдаа төлөөлөн 032 дугаар ангийн ахмад Б.Тамир “Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах энэхүү том бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчнийг оролцуулж буйд бид бүхэн маш их баяртай байгаа. Энэ бол хамгийн том нүдээ олсон ажил гэж би бодож байгаа. Ийнхүү хүйтний цаг ирж буй үед биднийг дулаан хувцасаар хангаж байгаад маш их баярлалаа. Бид бүхэн төлөвлөсөн ажлаа хугацаандаа дуусгана.

 

 

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

ШИНЭ ОФИЦЕРУУДЫГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ, САЛБАРТ ТОМИЛЛОО

2019 оны 09 сарын 09

Б.СЭРГЭЛЭН: МОНГОЛ УЛСЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ГАР БИЕ ОРОЛЦОЖ БУЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИДДАА СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГӨХӨӨР ЭНЭ АЖЛЫГ САНААЧИЛСАН

2019 оны 09 сарын 05

Ж.ГҮРРАГЧАА: ХАЛХЫН ГОЛЫН ТҮҮХТ ОЙ БОЛ БИД БҮГДИЙН ХАМТЫН БАЯР

2019 оны 09 сарын 03

ЭХ ОРОН, ЭР ЦЭРЭГ, ТУСГААР ТОГТНОЛ САЛШГҮЙ АМИН ХОЛБООТОЙ

2019 оны 09 сарын 03

ЦЭРЭГ ТЕХНИКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ѲГѲХ ХУГАЦААГ СУНГАЖ БУЙГ МЭДЭГДЛЭЭ

2019 оны 09 сарын 03

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019