БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

           Өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Нийслэл болон дүүргүүдийн цэргийн штаб, яамны харьяа аж ахуйн нэгж байгууллага хамтран Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг ард иргэд олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.
Энэ үеэр Батлан хамгаалах яамны харьяа байгууллагууд үйл ажиллагааныхаа чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийхийн зэрэгцээ иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч холбогдох үйлчилгээг үзүүлж байв. Мөн НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын оролцсон байдлын тухай төрөлжүүлсэн зурагт самбар, видео бичлэг, Төрийн хүндэт харуулын жагсаалын үзүүлбэр, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ЦДБЭЧ-ын уран бүтээлийн тоглолт, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхуулж байсан нь ирсэн зочдын анхаарлыг татлаа. Түүнчлэн гадаадад үүрэг гүйцэтгэж буй цэргийн ар гэрийг хүлээн авч санал сэтгэгдлийг нь сонсож, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад мэндчилгээ хүргэх боломжийг бүрдүүлсэн байв.

       Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “”Нээлттэй өдөрлөг” арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яам үйл ажиллагаагаа эхлүүллээ. Дашрамд сонирхуулахад Монгол Улсын Батлан хамгаалах Зэвсэгт хүчний салбар иргэний удирдлагатай. 1992 онд Үндсэн хууль батлагдсанаас хойш Батлан хамгаалахын сайд нар цэргийн бус хүмүүс ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Үүний утга нь Батлан хамгаалах салбар, хүчний байгууллагын салбарт ардчилсан иргэний нийгмийн зүгээс хяналт тавих бодлогыг нь боловсруулах үйл ажиллагааных нь явц байдалд дүгнэлт хийх зориулалттай учраас бид ийм тогтолцоогоор явж ирсэн. Энэхүү нээлттэй арга хэмжээ зохион байгуулж буйгийн нэг зүйл нь иргэн-цэргийн холбоог бэхжүүлэх, иргэдийн дунд цэрэг-эх орон хүмүүжлийг төлөвшүүлэхэд оршиж байгаа. Нөгөө талаас иргэдийн зүгээс татвар төлөгчдийн мөнгөөр батлан хамгаалах салбар юу хийж байна гэдгийг ярьж ойлгуулах, эргээд тэднийг сонсох тэр хэмжээгээр төрийн цэргийн бодлогыг тогтворжуулах том зорилготой юм” гэдгийг онцоллоо.

        Арга хэмжээний үеэр ард иргэдийн сонирхсон асуултад хариулахаар Батлан хамгаалах яамны төв архив, Цэргийн төв эмнэлэг эрүүл мэндийн үзлэг хийж Үндэсний батлан хамгаалах их сургуулийн элсэлтийн журам, сургалтын тогтолцоо, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй тэнхимүүдийг ч танилцуулсан. Мөн Хээрийн гал тогоо ажиллуулан иргэдэд цэргийн хоолоор үйлчилж байв. Энэ талаар Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Баясгалан “Цэргүүд өдөрт нормын дагуу 3800-4200 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг. Энэ нь тухайн цэргийн нэг өдөрт зарцуулсан энергийг бүрэн нөхөж байдаг. Бид зутан, будаатай хуурга, үзэмний шүүс зэрэг цэргийн хоол хүнсийг иргэдэд амтлуулж байна” гэлээ..

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН

2019 оны 11 сарын 12

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД “ДАНКОН“ МАРШИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 11 сарын 07

Б.БААСАНСҮРЭН: ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН ҮГ, ЭЛБЭРЭЛ, ГЭГЭЭН САЙХАН БҮХНИЙ ИЛРЭЛ, ЭРХЭТ ОРЧЛОНД ЭХЭЭС МЭНДЭЛСЭН ХҮН БҮХНИЙ ЗҮРХНИЙ ДУУДЛАГА БОЛ ЭЭЖ ГЭДЭГ ҮГ ЮМ

2019 оны 11 сарын 05

ХУРАНДАА ЦОЛ ОЛГОВ

2019 оны 11 сарын 02

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД СУРГАЛТАД СУУЖ МӨН НҮБ-ЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019 оны 11 сарын 02

Д.САМДАНЖАМЦ: ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙД ИЖ БҮРЭН ГЭР БЭЛЭГЛЭХ АЯНЫГ САНААЧИЛСАН МААНЬ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ ЗҮЙЛ ЮМ

2019 оны 10 сарын 29

2019 ОНД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, ИРГЭДЭЭС ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

2019 оны 10 сарын 26

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

2019 оны 10 сарын 25

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХАМТ ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019 оны 10 сарын 25

МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019