ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

        Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын гавьяат барилгачин, Хошууч генерал Х.Жүгдэрнамжилийн нэрэмжит Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа нар тус ангид ажиллав. Барилгын цэргийн гэж нэрлэгддэг тус анги барилга угсралт, төмөр бетон материал хийцийн үйлдвэр /мужааны, вакум цонхны, агааржуулалт, халаалтын тогоо үйлдвэрлэлийн зэрэг цех багтана/ гэсэн үндсэн салбартай үйл ажиллагаатай явуулдаг талаар Зэвсэгт хүчний 017-р ангийн захирагч, ахмад Т.Амартүвшин танилцуулав.

            Мөн тус анги 16 хүртэлх давхар барилга угсралтын ажил гүйцэтгэх, зураг төслийн ажил боловсруулах, барилга-инженерийн ангиудын барилгын бага мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй ажилладаг дурдлаа. Ийнхүү 2009 оноос эхлэн барилгын засал чимэглэл, өрөг угсрагч, мужаан, гагнуурчин, бетон арматурчин зэрэг өргөн мэргэжлээр алба хаагчдад хос мэргэжил эзэмшүүлсэн байна.Тус анги Барилга угсралтаас гадна төмөр бетон материал хийцийн үйлдвэр нь нүхтэй блок, эко хавтан, авто болон явган замын хашлага, 2-3 давхар шиллэгээтэй вакум цонх, хаалт, төрөл бүрийн металл хийц, ширээ сандал, тавцан, сүүдрэвч гээд маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн энэ цаг үед барилгын цэргийн суурь болсон 017 дугаар ангийг бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцох, асуудалд анхаарал хандуулж ажиллахыг ЗХЖШ-ын дарга А.Ганбатад үүрэг болголоо. Мөн энэ ангид байгаа барилга угсралтын мэргэжилтэн, техник хэрэгслийг бүрэн ашиглаж, аливаа бүтээн байгуулалт, тендерт оролцуулах асуудлаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД “ДАНКОН“ МАРШИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 11 сарын 07

Б.БААСАНСҮРЭН: ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН ҮГ, ЭЛБЭРЭЛ, ГЭГЭЭН САЙХАН БҮХНИЙ ИЛРЭЛ, ЭРХЭТ ОРЧЛОНД ЭХЭЭС МЭНДЭЛСЭН ХҮН БҮХНИЙ ЗҮРХНИЙ ДУУДЛАГА БОЛ ЭЭЖ ГЭДЭГ ҮГ ЮМ

2019 оны 11 сарын 05

ХУРАНДАА ЦОЛ ОЛГОВ

2019 оны 11 сарын 02

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД СУРГАЛТАД СУУЖ МӨН НҮБ-ЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019 оны 11 сарын 02

Д.САМДАНЖАМЦ: ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙД ИЖ БҮРЭН ГЭР БЭЛЭГЛЭХ АЯНЫГ САНААЧИЛСАН МААНЬ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ ЗҮЙЛ ЮМ

2019 оны 10 сарын 29

2019 ОНД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, ИРГЭДЭЭС ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

2019 оны 10 сарын 26

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

2019 оны 10 сарын 25

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХАМТ ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019 оны 10 сарын 25

МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019