ЗХЖШ-ЫНХАН БАЙГАЛ ОРЧИНД ЭЭЛТЭЙ АЖЛЫГ ӨРНҮҮЛЛЭЭ

2019 оны 11 сарын 15

            ЗХЖШ-ын Сургалтын хэлтсээс 2019-2020 оны сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээний хүрээнд хэд хэдэн санаачилга өрнүүлж байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний Жанжин штабын нийт бие бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 8-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын шинэ цогцолбортой танилцаж, “Цэцээ гүн"-ий оргил руу явган маршийг зохион байгууллаа. Хамт олны нөхөрлөлийг бэхжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хүрээнд явагдсан энэхүү маршийн үеэр бие бүрэлдэхүүн “Цэцээ гүн” орчмын хог хаягдлыг цэвэрлэж, байгальд ээлтэй, сайн үйлсийн аяныг өрнүүлжээ. Тэд нийт 40 гаруй шуудай хог цэвэрлэсэн байна.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019