“ХААНЫ ЭРЭЛД-2020” СУРГУУЛИЙН АНХАН ШАТНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛОВ

2019 оны 11 сарын 15

               “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль уламжлал ёсоор Монгол Улсад 18 дахь жилдээ зохион байгуулагдана. Энэхүү сургуулийн анхан шатны төлөвлөлтийн хурлыг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлал (USARPAC)-ын ажлын хэсэг, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн ажлын хэсэг, АНУ-ын Аляска мужийн Армийн үндэсний гвардын (AKARNG) ажлын хэсэг, БНСУ-ын Зэвсэгт хүчний төлөвлөлтийн баг тус тус хамтран 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

            Төлөвлөлтийн хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс ЗХЖШ, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн багш нар болон төлөвлөлтийн офицеруудаас бүрдсэн нийт 33, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USARPAC),  АНУ-ын Тэнгисийн явган цэрэг, Аляскийн Үндэсний Гвард (AKARNG), АНУ-ын Аюулгүй байдал, засаглал судлалын институт (ISG), Батлан хамгаалах хуулийн институтын (DILLS) ажлын хэсгийн нийт 24, БНСУ-ын болон Катар улсын Зэвсэгт хүчний төлөвлөлтийн багаас тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

               Хурлын хаалтын ёслолд ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ оролцсон бөгөөд энэ үеэр 2020 оны 06 дугаар сард зохион байгуулагдах тус сургуулийн зорилго, зорилт, команд штабын сургууль, ротын болон салаадын хээрийн сургууль, чадавхыг нэмэгдүүлэх сургалтуудыг хэрхэн зохион байгуулах талаарх дэлгэрэнгүй төлөвлөлтийг танилцууллаа.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019