НОМЫН ХУР БУУСАН ӨДӨР

2019 оны 11 сарын 21

      “Багш дор мөргөмүү, ном дор мөргөмүү” гэж Бурхны шашны их хөлгөн сударт тэмдэглэжээ. Энэ нь багш, ном хоёрыг чухаг эрдэнэ хэмээн эрхэмлэх учиртайг өгүүлж буй сургаал болой. Ном хэмээх эрхэм эрдэнийг дээдэлсэн “Номын баяр, дурсамж” өдөрлөг 11 дүгээр сарын 14-ний өдөр Офицеруудын ордонд боллоо. Өдөрлөгийг “Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажилтны нэгдсэн эвлэл” ТББ-аас санаачлан ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтэс, ЦДБЭЧ, “Соёмбо” сонины редакц хамтран зохион байгуулав. Цас бударсан намрын илүү сарын жихүүн өдрийг үл ажран ном эрдэнийг дээдэлсэн олон хүн тал талаас хуран цугларчээ. ҮБХИС-ийн Төв номын сан ховор үнэ цэнтэй номнуудаа, Шинжлэх ухаан, технологийн их сургууль 60 цуврал ботиудаа дэлгэн толилуулж, БХЯ-ны Ахмадын хороо, улс төрийн ахмад ажилтан чөлөөнд байгаа хурандаа Г.Буянхишиг, цэргийн түүхч доктор, профессор Г.Мягмарсамбуу, бэлтгэл хурандаа Я.Даваасамбуу, СГЗ, яруу найрагч Ж.Цогтсугар, МЗЭ-ийн шагналт, сэтгүүлч Г.Баатарнум нарын олон хүн өөрийн бүтээл, цуглуулгаа дээжлэн танилцуулсан юм.
Энэ үеэр номын баярыг жил бүр уламжлал болгож, улам олон хүнийг хамруулан бүтээлээ танилцуулах, солилцох, бэлэглэх, худалдаалах агуулгаар өргөн дэлгэр зохион байгуулах нь зүйтэй гэдэгт хүмүүс санал нэгтэй байлаа.
Ахлагч Г.БАТ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019