ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2019 оны 11 сарын 22

        Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Сайншандаас Алтанширээ сумын нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 17,5 км хүнд даацын, тусгай зориулалтын авто замын ажлыг гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өглөө.
Энэхүү бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний 200 орчим цэргийн алба хаагч ажиллаж, анх удаа говийн бүсэд цементээр бэхжүүлсэн 2 үе суурьтай, 100 тоннын даацтай тусгай зориулалтын замын ажлыг гүйцэтгээд байна.
Мөн түүнчлэн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх инженер, техникийн ажилтнуудыг энэхүү тусгай зориулалтын авто зам тавих ажилд оролцуулж, хамгийн сүүлийн үеийн техник, технологид мэргэшүүлэн дадлага, ур чадварыг нь дээшлүүллээ.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019