ЕРӨНХИЙ САЙД Х.ХҮРЭЛСҮХ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2019 оны 11 сарын 23

       Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг үндсэн гурван хэсэгт хувааж доод бүтцийн бүтээн байгуулалтын ажил болон төмөр зам тавих ажлууд өрнөж байна.

       Захиалагчаар "Монголын төмөр зам" компани ажиллаж байгаа бол ерөнхийд нь ЗХЖШ гүйцэтгэлийг хариуцан ажиллаж байна. Зураг төслийн ажлыг дан төрийн өмчит компаниар хийлгэж байгаа юм. Нийт 8 цэргийн анги 64 ААН-ын 2300 ажилтан 1300 техник хэрэгсэл ажиллаж байна.

      12 дугаар сарын 1-нд хоёр зөрлөгийн байшингийн барилгын ажил дуусна гэж төлөвлөжээ. Одоогоор төмөр замаа тавихад бэлэн болсон 14 км урт далан барьж дуусгаад байна.

       Говийн бүс нутагт түгээмэл тархацтай дүүргэлтийн материал ховор байдаг нь төмөр замын доод бүтэц буюу далангийн ажлыг хийхэд хүндрэл болж байна. Гүйцэтгэгч байгууллагын хувьд балласт чулуугаа энэ өвөлжин буталж бэлдэх юм. Мөн 36 худаг гаргахаас 4 худаг гаргаад байна. Энэ төсөлд нийт 1,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тавантолгой-Зүүнбаян чиглэл дагуу ашигт малтмалын 37 орд байрладаг, Монгол газрын тос боловсруулах үйлдвэртэй холбогдоно.

Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон хоёр дахь транзит төмөр замын зангилаа болох стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019