САНХҮҮЧДЭДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

2019 оны 12 сарын 09

       Жил бүрийн 12 дугаар сарын хоёр дахь долоо хоногт санхүү, эдийн засагчдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ онд Монгол Улсад санхүүгийн алба байгуулагдсаны 108 жилийн ой тохиож байна.

    Энэхүү түүхт ой, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт санхүүгийн ажилтнуудад Цэргийн төв эмнэлгийн Санхүүгийн албаны ахлах нягтлан бодогч, дэслэгч Г.Ариунсэтгэл Афганистан улсаас мэндчилгээ дэвшүүлжээ.
Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын санхүүгийн дарга, ажилтнууд нь гүйцэтгэж буй үүргийнхээ онцлогоос шалтгаалан өөрийн хүсэлтээр НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломж тун хомс байдаг. Харин Цэргийн төв эмнэлгийн Санхүүгийн дарга-Ерөнхий нягтлан бодогч, дэд хурандаа Б.Батнасангийн саналыг үндэслэн тус эмнэлгийн удирдлага шийдвэр гаргаснаар дэслэгч Г.Ариунсэтгэлд Афганистан улсад үүрэг гүйцэтгэх тэрхүү боломж олдсонд талархах хүн олон байна.

     Г.Ариунсэтгэл 2007 онд “Монрико” дээд сургуулийг банкны эдийн засагч, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр эдийн засгийн ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн аж. Түүний хөдөлмөрийн гараа үндэсний манлай үйлдвэрлэгч “Талх чихэр” хувьцаат компанийн дэд захирал, санхүүгийн албаны даргын туслахын хариуцлагатай ажлаас эхэлж улмаар тус компанийн эдийн засагчаар дэвшин ажиллажээ. 2011-2013 онд хэвлэл, бэлэг дурсгалын үйлдвэрлэл, худалдааны “Моттоо” компанид нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2013-2016 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид байцаагч, нягтлан бодогчоор томилогдсон байна.

       Тэр бээр 2016 оноос Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үйлчилгээ, аж ахуйн хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 оноос Цэргийн төв эмнэлгийн Санхүүгийн албанд ахлах нягтлан бодогчоор томилогджээ.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж 2011 онд “Төгсгөн” санхүүчдийн холбооны “Шилдэг санхүүч” цол, тэмдэг, 2016 онд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын “Жуух бичиг”, 2016 онд Батлан хамгаалахын яамны “Эх орны төлөө-III” хүндэт тэмдэг, 2017 онд Батлан хамгаалах яамны “Дайчин алдар-III” медалиар тус тус шагнажээ.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019