ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРАЛ-МОНГОЛД

2019 оны 12 сарын 13

        Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалтай хамтран Монгол Улсад 2020 оны 3 дугаар сард зохион байгуулах олон улсын төлөвлөлтийн багийн “MPAT TEMPEST EXPRESS-36” cургуулийн төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурлыг энэ сарын 9-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Төлөвлөлтийн бага хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 8, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын 4, нийт 12 цэргийн алба хаагчид оролцов.

       Энэхүү сургуульд гадаадын нийт 31 улсын 100 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүн хүч багасаж, энхийг байгуулах шилжилтийн үе рүү шилжих, аюулгүй байдалтай холбоотой аюул заналхийлэл учрах (үндэстэн дамнасан гэмт хэрэг), иргэдийн эсрэг дайралт, хүн болон хар тамхины наймаа, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон тухайн улсын Засгийн газрын эсрэг кибер халдлага үйлдэгдэх, хүний эсрэг гэмт хэрэг дотоодод үүсэх, орон гэргүй болсон хүмүүс буцаж ирэх, тэдгээрийг нийгэмшүүлэх зэрэг маш олон цагийн байдалд үндсэн 4 бүлгээр ажиллахаар төлөвлөсөн байна.

      Өнөөдөр дэлхий дахинд үндэстэн дамнасан хүчирхийлэл, экстремизм нь олон нийтийн аюулгүй байдлыг алдагдуулж, хүний эрх чөлөөнд ноцтойгоор халдах, зарим нэгэн бүлэглэлүүд терроризмыг санхүүжүүлж, цөмийн зэвсэг болон бусад төрлийн зэвсгээр хөөцөлдөн гэмт хэргийн чанартай үйлдлүүдийг ихээр үйлдэх, хар тамхи тээвэрлэх, хүний наймаа, далайн дээрэм гэх мэт үндэстэн дамнасан болон олон улсын гэмт хэрэг, өлсгөлөн, дүрвэгчдийг хамарсан хямрал, байгалийн гамшиг (цунами, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, далайн шуурга гэх мэт) зэрэг улс гүрнүүдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг олон асуудлыг шийдвэрлэхэд цаашид ашиглаж болохуйц олон үндэстний хамтран ажиллах журмыг туршин үзэж, ач холбогдлыг тодорхойлоход уг сургуулийн үндсэн зорилго оршино гэж ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямжаргал танилцуулав.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019