“ШИЛДЭГ ДАЙЧДЫН ШИНЭ ЖИЛ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 12 сарын 13

      Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд шамдан суралцаж, үеийн нөхдөө манлайлан албаа хаасан цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын “Шилдэг дайчдын шинэ жил”-ийн арга хэмжээг Монгол Улсын ЗХЖШ-аас 2 дахь удаагаа зохион байгууллаа.

      Энэхүү “Шилдэг дайчдын шинэ жил”-ийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат нарын БХЯ, Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнууд оролцож шилдгээр шалгарсан байлдагч, түрүүч, гэрээт цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ.

      Энэхүү “Шилдэг дайчдын шинэ жил”-ийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний нийт 22 ангиас сурлага, сахилга, ажил хөдөлмөр, амжилт бүтээл, авьяас билгээрээ шалгарсан 14 цэргийн гэрээт, 41 хугацаат цэргийн алба хаагч нийт 55 дайчид хамт алба хааж буй нөхдөө манлайлан шалгаран оролцлоо.

      “Шилдэг дайчдын шинэ жил”-ийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн цэргийн гэрээт болон хугацаат алба хаагчдын амжилт бүтээлийг товч дурьдвал Дорнод аймгийн Халх гол сумын “Шинэ сум” төсөл, нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт зэрэг улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсон, мөн олон улсын “Цэргийн наадам”-ын хүрээнд анх удаа Монгол Улсад зохион байгуулагдсан морин цэргийн “Аравт” олон улсын уралдаан, Орос-Монгол хамтарсан “Сэлэнгэ 2019” тактикийн хээрийн сургуульд улсаа төлөөлөн оролцож, бөхийн болон бүжгийн спортоор олон улсад өндөр амжилт үзүүлсэн онцгой гавьяатай цэргийн алба хаагчид оролцож байна.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019