БАГШИЙН АЛДАР МӨНХ

2019 оны 12 сарын 20

       “Улаанхуарангийн 10 марксист” нэрээр түүхэнд алдаршсан Нийгэм, улс төрийн тэнхим жил бүрийн 12 дугаар сарын 12-ны өдөр үүсэн байгуулагдсан өдрөө тэмдэглэж ирсэн. Энэ жил “Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажилтны нэгдсэн эвлэл” ТББ, ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимтэй хамтран тэнхимийнхээ төрсөн өдрийг тохиолдуулан ахмад багш, Боловсролын тэргүүний ажилтан, философийн ухааны доктор (Ph.D) Бямбын Дуламсүрэнгийн сурган хүмүүжүүлэх үйлсэд 25 жил хичээн зүтгэсэн хөдөлмөрийг үнэлж “Багшийн алдар” уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн ажиллагааг нээж Нэгдсэн эвлэлийн тэргүүн, бэлтгэл хурандаа Б.Жуваа хэлсэн үгэндээ төрөлх сургуульдаа ирэх бүр эрдэмд хөтөлсөн ачит багш нараа үргэлж дурсан санадаг. Өнөөдөр хөдөлмөрийн алдраа тэмдэглэж буй Дуламсүрэн багш ч олон арван шавь нарынхаа сэтгэлд ямагт хүндлэгдэж явдаг багш нарын нэг юм гэв.

       Дараа нь ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, хурандаа Д.Баасандамба нийгмийг танин мэдэх ухааныг суулгасан багшдаа талархаж явдгаа илэрхийлж сургуулийн захирлын зөвлөлийн өмнөөс баяр хүргэн дурсгалын зүйл гардууллаа. Мөн ЗХЖШ-ын даргын тушаалаар багш Б.Дуламсүрэнгийн хөдөлмөрийн амжилтыг үнэлж "Жуух бичиг"-ээр шагнасныг Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Т.Мөнхсаруул гардуулж баяр хүргэв.
Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг ардын цэцэн билэгт үгийн жинхэнэ эзэн Дуламсүрэн багш юм гэдгийг доктор, профессор Г.Мягмаржав хэлсэн үгэндээ онцлоод шавь нартаа сурч мэдэхэд тэмүүлэх галыг асааж өгдөг багшийн дээд чадварыг эзэмшсэн хүн хэмээн тодорхойлсон юм.

       Нийгмийн ухааны тэнхимийн дарга асан, ҮБХИС-ийн хүндэт профессор, доктор, чөлөөнд байгаа хурандаа С.Баатар нийгмийн шилжилтийн үед хуучин тогтолцооны онол, сургаал заалгасан шавь нар маань хэрхэх бол гэж санаа зовниж байснаа дурсаад, харин ч шинэ нийгмийн харилцаанд тэд маань хөлөө олоод сайн явааг хараад танин мэдэхүйн арга зүйд сургасны үр дүн юм байна гэж онцлов. Тэрээр философийн нэрт эрдэмтэн Л.Дамбийням багшийн шалгалтад тэнцэж ЦИС-ийн босгыг анх алхсан Дуламсүрэн багш яавч эрдэм чадвар муу байх үндэсгүй гэдгийг нэмж тодотголоо.

        Мөн Монгол Улсын Гавьяат багш, чөлөөнд байгаа хурандаа А.Гэлэгжамц, ҮБХИС-ийн сургалт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан доктор (Ph.D) Ж.Энхбаяр, Аюулгүй байдлын сургуулийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор Ч.Отгонбаяр, ҮБХИС-ийн Ахисан түвшний сургалтын албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор, дэд хурандаа Д.Отгонцэцэг, "Соёмбо" сонины эрхлэгч, хурандаа Б.Отгонбаяр нарын үе үеийн олон төгсөгчид нь хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019