ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

2019 оны 12 сарын 20

       Монгол Улс, Австрали улсын Батлан хамгаалах яамд хоорондын зургаа дахь удаагийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 2-3-ны өдрүүдэд Австрали улсын нийслэл Канберра хотод амжилттай зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Австралийн талаас тус улсын Батлан хамгаалах яамны Олон улсын бодлогын газрын Зүүн хойд Азийн асуудал хариуцсан захирал хатагтай Эмма Күүни нар тус тус тэргүүллээ. Зөвлөлдөх уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдлын талаар мэдээлэл солилцож, хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид харилцан ажиллах чиглэлийг тодорхойлсон бөгөөд цэргийн сургалт бэлтгэл, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр тогтсон харилцааг улам өргөжүүлэхийн зэрэгцээ цэргийн инженер болон холбооны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019