ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2019 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДРОВ

2019 оны 12 сарын 27

      Зэвсэгт хүчний 2019 оны шилгүүд тодорчээ. “Зэвсэгт хүчний оны тэргүүний цэргийн гэрээт алба хаагч”-аар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдааны мотобуудлагын ротын пулемётчин, байлдагч З.Хишигт, “Зэвсэгт хүчний оны тэргүүний ажилтан албан хаагч”-аар Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн төмөр бетон, материал хийцийн үйлдвэрийн нимгэн төмөрчин Н.Сахъяажав, “Зэвсэгт хүчний оны тэргүүний ахлагч”-аар Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн БНТЭ-ийн зэвсэглэл үйлчилгээний бүлгийн механикч, ахлах ахлагч Д.Гэндмаа, “Зэвсэгт хүчний оны тэргүүний офицер”-оор Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагчийн орлогч, дэд хурандаа Н.Лхагвасүрэн, “Зэвсэгт хүчний оны тэргүүний салбар”-аар Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн Уулын хөнгөн рот, “Зэвсэгт хүчний оны тэргүүний анги”-аар Зэвсэгт хүчний 084 дүгээр анги шалгарлаа.

       Мөн ЗХЖШ-ын 2019 оны тэргүүний бүтцийн нэгж, алба хаагчид ч тодорсон байна. "ЗХЖШ-ын оны тэргүүний ажилтан албан хаагч"-аар БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн нягтлан бодогч С.Өлзийсайхан, "ЗХЖШ-ын оны тэргүүний мэргэжилтэн"-ээр БСТГ-ын мэргэжилтэн, хошууч С.Бямба-Очир, "ЗХЖШ-ын оны тэргүүний ахлах мэргэжилтэн"-ээр Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямжаргал, "ЗХЖШ-ын оны тэргүүний удирдах албан тушаалтан"-аар Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, "ЗХЖШ-ын оны тэргүүний зохион байгуулалтын бүтцийн нэгж"-ээр Удирдлага холбоо, мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс тус тус шалгарсан байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019